Дэлхийн хамгийн том амьд организм юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хамгийн том амьд организм юу вэ?

Posidonia australis-н төрөл зүйлийн далайн ургамал

Дэлхийн хамгийн том амьд организм гэхээр хамгийн түрүүнд цэнхэр халим таны санаанд орж магадгүй юм.

Энэ ч буруу биш, яагаад гэхээр цэнхэр халим бол хамгийн том амьтны төрөл зүйл бөгөөд 30 метр хүртэл томорч 200 тонн хүртэл жинтэй болдог.

Харин хамгийн том амьтны төрөл зүйл дэлхий дээрх хамгийн том организм биш юм. Тэдний төрөл зүйлсээс хэд дахин том мөн хэдэн арав дахин хүнд организмын төрлүүд байдаг аж.

2022 онд Гиннесийн номд бүртгэлтэй дэлхийн хамгийн том организм шинэчлэгдсэн бөгөөд Австралийн Шарк Бэйд ургах Posidonia australis-н төрөл зүйлийн далайн ургамал нь дэлхийн хамгийн том организмаар тодорсон.

Уг ургамал нь ойролцоогоор 200 км2 талбайг эзлэх бөгөөд энэ нь 28 мянган хөлбөмбөгийн талбай эсвэл дэлхийн хамгийн жижиг улс болох Ватиканаас 450 дахин том юм.

Олон мянган жилийн турш үндэс нь газар доогуур тархсан бөгөөд тийм ч учир энэ үлэмж далайн ургамал нь бүгд ижил ДНХ-тай байж нэг цогц том организм гэж тооцогдох аж. Австралийн эрэг дагуу ургах уг далайн ургамлын урт нь 15-35 см, жилд ойролцоогоор 4,5 см ургадаг гэжээ.

Нийт өргөн нь 180 км бөгөөд тус далайн ургамлын насыг тооцоолж үзэхэд ойролцоогоор 4500 жилийн настай гэж гарчээ.

Өмнө нь дэлхийн хамгийн том организм гэх цолыг АНУ-ын Орегон мужийн Малхеур үндэсний ойд ургадаг 9,6 км2 талбайг эзлэх (2385 акр) “Үлэмж мөөгөнцөр” гэдгээрээ алдаршсан Armillaria ostoya төрлийн мөөгөнцөр хүртэж байж.

Бритиш Колумбын их сургуулийн микологич Мэри Бербигийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор мөөгөнцрүүд нь нэг тэрбум орчим жилийн өмнө оршин тогтнож, хуурай газрын анхны ургамлаас дор хаяж 500 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Мөөгөнцрүүд нь бактерийн дараа орох хуурай газрын хамгийн эртний амьд организмуудын нэг юм. Хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй мөөгөнцөрийн гавъяа байдаг.

Тэр бол эрт үед хуурай газрын ургамал гарч ирээгүй байх үед далайн залхаг эрэг дээр шидэгдэж гарч ирэхэд нь мөөгөнцрүүд тусламжийн гараа сунгаж ус болон эрдэс бодисоор хангаж хариуд нь далайн залхаг элсэн чихэр өгдөг байв. Энэ харилцан ашигтай тогтолцооны ачаар хуурай газрын анхны ургамлууд болон мөөгөнцөр хооронд харилцан ашигтай тогтолцоо бий болгоход нь тус болж хамтран оршин тогтнох боломжийг өгсөн.

Үүний л ачаар анхдагч ургамлууд оршин тогтнож дэлхийн агаар мандлыг өөрчилж хуурай газрын экосистемийн хувьслыг өдөөсөн юм.

Өөр нэг дээд амжилт тогтоосон клоны ургамал бол дэлхийн хамгийн хүнд ургамал гэгддэг АНУ-ын Юта мужийн Васатч ууланд ургадаг Пандо хэмээх улиас (Populus tremuloides)-ны төрөл зүйл юм. Улиасны ой гэж харагдах энэ газарт ойролцоогоор 47 мянган нэгж мод байх ба бүгд нэг үндэснээс эхтэй юм.

428 м2 (108 акр) талбайг бүрхэх тус модны систем нь ойролцоогоор 6000 тонн жинтэй. Нэг үндсээс эхтэй, нэг организм учир моддын өнгө өөрчлөгдөж навчис унах нь нэгэн зэрэг явагддаг. Мөн Пандо улиасны насыг нарийвчлан тодорхойлоход маш хэцүү бөгөөд ойролцоогоор 80 мянгаас – 1 сая жилийн настай гэж таамагладаг.

Учир юу вэ гэвэл модны дотоод тойргоор насыг нь тооцоолж үзэхээр ихдээ л 200 жил хүртэл тоологддог. Мөн тус улиасны дундаж нас нь 130 жил орчим учир хуучин мод нь унаж шинэ мод урган гардаг асуудлууд бий.

Эх сурвалж: www.guinnessworldrecords.com; www.cosmosmagazine.com

Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ
Тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn шинэчлэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.