Метусела: Ертөнцөөс хөгшин од
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метусела: Ертөнцөөс хөгшин од

Methuselah: The oldest star in the universe | Space

Ертөнцөөс хөгшин од 2000 онд Европын Сансрын Агентлагын Хиппаркос хиймэл дагуулын ажиглалтыг ашиглан биднээс 190 гэрлийн жилийн зайд орших Methuselah одны насыг тодорхойлоход 16 тэрбум настай гэж тооцоологдсон.

Тэгтэл их тэсрэлтийн дараах сансрын богино долгионы үлдэгдэл цацрагаар тооцоолсноор бидний мэдэх ертөнцийн нас бол 13,8 тэрбум жил. Мэдээж энэ тооцоолол эрдэмтдийг цочирдуулсан бөгөөд дараах асуултанд хөтөлсөн юм:

Яаж ертөнцөөс хөгшин од байж болох вэ? нөгөөтэйгүүр ертөнц яагаад энэ одноос илүү залуу байна?

Одны найрлагаас харахад Methuselah үнэхээр хөгшин од байсан гэхдээ ертөнцөөс илүү хөгшин од байж болно гэж үү?

Энэ асуултыг судлахаар Ховард Бонд болон түүний хамтран зүтгэгч нар 2003-2011 оны хооронд Хаббл сансрын дурангийн нарийн чиглүүлэгчтэй мэдрэгчийг (Fine Guidance Sensors of the Hubble Space Telescope) ашиглан 11 гаруй удаа оддын байрлал, зай, энергийн гаралтын багц мэдээллийг бүртгэжээ.

Дотоод гэрэлтэлт илүү тод байх тусам одны нас залуу байдаг. Мөн одны нарийвчилсан байрлалыг мэдэж чадсанаар тухайн одны гэрэлтэлтээс насыг нь илүү сайн мэдэж чадна. Тухайн одны насыг тооцоолоход өөр чухал фактор байсан хүчилтөрөгчийн найрлага буюу хүчилтөрөгч төмөртэй харьцуулсан харьцаа нь тооцооноос хамаагүй их байсан нь Methuselah одны насыг буулгахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Ингээд Бонд болон түүний хамтран зүтгэгч нарын тооцооллоор одны нас 14,46 тэрбум жил болж буурав. Хэдийгээр өмнөх 16 тэрбум жилтэй харьцуулахад маш их буурсан ч ертөнцийн наснаас их байсаар байв. Цаашид тооцоололд сайжруулалт хийгдсээр 2014 онд одны нас 14,27 тэрбум жил болоод эцэст нь 14 тэрбум жил гэдэг дээр тогтов. Ингээд ертөнцөөс 200 сая жилээр ах одыг, Ховард Бонд тооцоололд мэдэгдэхгүй байгаа зүйлсийг нэмээд зарим алдааг засвал нас нь хасагдах бөгөөд ертөнц дөнгөж үүссэний дараахан үүссэн байж болно гэж таамаглажээ.

Харьцангуй алдаа нь ертөнц үүсэх үед буюу 13,8 тэрбум жил дотор орсон гэж бодож явтал 2013 онд Европын Планк сансрын дурангаар сансрын цацрагийн нарийвчилсан хэмжилт хийсний дагуу орчлон ертөнц 11.4 тэрбум жилийн настай байж магадгүй юм гэж тооцоо гарсан байна. Энэ тооцооллыг хийсэн хүмүүсийн нэг нь Нобелийн шагналт Адам Рисс байсан юм.

Wise up with a visit to the Methuselah Star - InForum | Fargo, Moorhead and  West Fargo news, weather and sports
Энэ бол эртний Метусела одыг тойрсон тэнгэрийн харагдац бөгөөд каталоги HD 140283 юм. Зураг 2013 оны 3-р сарын 7-нд гарсан.

Тэд энэ тооцооллыг ертөнц тэлэх хурдан дээр үндэслэсэн бөгөөд саяхныг хүртэл бид ертөнцийг 67,4 км/ц/Мегапарсек-н хурдтай тэлж байна гэж боддог байсан бөгөөд үүнээс ертөнцийн насыг 13,8 тэрбум жил гэж тооцоолж гаргасан. Харин шинэ судалгаагаар ойролцоогоор 74км/ц/мегапарсек-н хурдтай тэлж байна гэж тооцоологдсон бөгөөд үүнээс ертөнцийн нас 12,7 тэрбум жил болж байгаа юм.

Тэгтэл 2019 оны судалгаагаар бүр 82,4 км/ц/мегапарсек гэж тооцоологдсон бөгөөд ертөнцийн насыг 11,4 тэрбум жил гэж санал болгоод байна. Ингээд манай Methuselah од буцаад ертөнцөөс 2,6 тэрбум жилээр хөгшин болох нь тэр.

Үүний учрыг олохын тулд, бүрэн ойлгогдоогүй байгаа ажиглалтын үр дүнгүүд болон бусад эх үүсвэрүүдийг ойлгох, мөн үүнээс гадна сансрын тэлэлтийн гол хөдөлгөгч хүч болсон харанхуй энергийн хүч зэрэг орчлон ертөнцийн динамик онолын зарим цоорхойг нэмж бүрэн ойлгох шаардлагтай болж байна. HD 140283 одны насны нууц нь шинжлэх ухааны хувьд илүү төвөгтэй зүйл рүү хөтөлж байгаа бөгөөд орчлон ертөнц хэрхэн ажилладаг тухай ойлголтыг өөрчилж байна.

Эх сурвалж: space.com

Эрдэнэтэд утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгслийг зарахыг ХОРИГЛОЛОО
Эрдэнэтэд утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгслийг зарахыг ХОРИГЛОЛОО
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.