Эрдэнэтэд утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгслийг зарахыг ХОРИГЛОЛОО
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэнэтэд утаат болон электрон тамхи, дагалдах хэрэгслийг зарахыг ХОРИГЛОЛОО

/2023.3.27/ Орхон аймгийн Засаг даргын А/182 дугаар захирамжаар утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдах, худалдан борлуулахыг гуравдугаар сарын 27 буюу өнөөдрөөс хориглосон шийдвэр гарлаа.

Захирамжид:

  • 21 нас хүрээгүй хүнд утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдаалах,
  • 21 нас хүрээгүй хүнээр тамхи худалдан борлуулахыг,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр дотор утаат болон электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан боруулахыг тус тус хориглов.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тамхины хэрэглэээ, никитоны дасал, тамхинд нэрвэгдэх явдлыг бууруулах нь энэхүү захирамжийн зорилго юм. Холбогдох хууль тогтоомж захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: erdenet.mn

“40 их наядын хулгай ярьж гарч ирсэн ЗГ асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна“
“40 их наядын хулгай ярьж гарч ирсэн ЗГ асуудлаа шийдвэрлэж чадахгүй байна“
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.