Өмнөх дугаарт дурьдсанчлан хүрээлэн буй орчныг харгалзан ген, түүний шинж чанар хэрхэн өвлөгдөж байгаа хоорондын энэхүү харилцан үйлчлэлийг эпигенетик гэж нэрлэдэг.
Бид эпигенетикийг ашиглан гентэйгээ холбоотой асуултуудад хариулж, бидний шийдвэр, үйл ажиллагаанд хэр их нөлөөлдөг болохыг тодорхойлох оролдлогуудыг хийж болно.
Тэгвэл Эпигенетик гэж яг юу вэ?
Эпигенетик гэдгийг бүр тодруулбал, ДНХ-ийн өөрчлөлтөөс өөр аргаас үүдэлтэй байж болох генийн өөрчлөлтийг судалдаг судалгааны салбарыг хэлдэг. ДНХ-ийн өөрчлөлт гэдгээр мутаци эсвэл генетикийн рекомбинацаас үүдэлтэй өөрчлөлтүүдийг тухай хэлж буй. Тиймээс эпигенетик гэдэг нь гадаад хүрээлэн буй орчноос хамаарсан ДНХ-ийн өөрчлөлтийг хэлнэ.
Тэгвэл хүрээлэн буй гадаад орчин хэрхэн ДНХ-г өөрчилдөг вэ?
Энэ бүхэн метилизаци гэж нэрлэгддэг процессоос үүдэлтэй. Энгийн байдлаар тайлбарлах гэж оролдоход, эсийн цөмд хромсомууд нь эмх цэгцтэй байрлаж байдаг. Эдгээр хромсомуудыг босоо хэлбэртэй барилга байдлаар төсөөлцгөөе. Бидний эд эсийн эргэн тойронд олон төрлийн химийн бодис, нэгдлүүд хөвж буй. Эдгээр химийн нэгдлүүдийн нэг нь метил (CH3-) бүлэг юм. Эдгээр метилийн бүлгүүд заримдаа бидний эсийн гентэй харилцан үйлчилдэг. Тэд өөрсдийгөө генийг үр дүнтэй засах замаар үүнийг хийдэг бөгөөд нэгэнт ген дээр тогтсоны дараа эдгээр метилийн бүлгийг эсийн босоо барилга дээр байрлуулж болох малгай гэж төсөөлөөд үз дээ. Энэ метил бүлэг нь гадны зарим нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд генийн үйл ажиллагааг дарангуйлж чаддаг. Үндсэндээ энэ нь генийн зан үйлийг удирдаж чаддаг гэсэн үг юм.
Жишээлбэл, ДНХ-ийн метилизаци нь тамхи татдаггүй хүмүүсийн зарим генүүдэд тамхи татдаг хүмүүсийнхээс өндөр байдаг. Үнэн хэрэгтээ тамхичид тамхинаас гарах үед тэдний ДНХ-ийн метилжилтийн идэвхжил нэмэгддэг нь ажиглагдсан. Тамхины утаа нь цианид устөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, аммиак зэрэг химийн хорт бодисыг ялгаруулдаг. Тамхинаас гарах үед эдгээр химийн бодисууд ялгарахаа больж, тухайн хүний эргэн тойрон дахь орчныг бүрхэхгүй. Тамхи татахаас тамхи татдаггүй рүү шилжих нь зөвхөн зан үйлийн өөрчлөлт биш, харин хүрээлэн буй орчны өөрчлөлт юм. Эдгээр химийн бодисын дутагдал нь тамхичдын метилизацийн төлөв байдлыг өөрчилдөг.
Эпигенетик нь зан төлөв, сонголтонд хэр нөлөөлдөг вэ?
Лондонгийн Хааны Коллежийн Ихрүүд судлалын судалгааны салбарыг удирдаж буй Тим Спектор болон түүний баг ихрүүдийн хоорондын зан үйлийн өөрчлөлтийг тайлбарлахын тулд эпигенетик ашигласан байна.
Тим Спекторын тайлбараар, “Ингэж бодоод үзээрэй. Метилийн бүлэг генийн дээр тогтох үед энэ нь шилжүүлэгчийн буюу унтраалгын үүрэг гүйцэтгэдэг. Метилжилтийн улмаас ген унтрах үед генийн экспрессд нөлөөлдөг. Харин асаалттай байх үед генийн экспрессд ямар нэгэн өөрчлөлт гардаггүй ба хэвийн нөхцлөөр ажилладаг байна. Генийн экспресс гэдэг нь ДНХ-ийн хэсэг дэх удамшлын мэдээллийг функциональ бүтээгдхүүн болох РНХ эсвэл уураг болгон хувиргах үйл явц юм. Тэгэхээр ихрүүдийн метилизацийн түвшин өөр байснаас үүдэн нэг ихрийн хувьд тодорхой нөхцөлд асаж байвал яг ижил нөхцөлд ижил генийн хувьд нөгөө ихрийнх унтарч болно.Энэхүү генетикийн экспресс нь зөвхөн зан үйлийн өөрчлөлт гэлтгүй олон зүйлд нөлөөлдөг. Доктор Спекторын судлагаагаар хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчин, тэр байтугай сэтгэлийн хямрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэгийн хооронд хэд хэдэн хамаарлыг олж мэдсэн. Тэр дараах дүгнэлтийг гаргажээ. Энэ нь “Бид өвдөлтийг өөр өөрөөр тэсвэрлэдэг ихрүүдийг судалж үзэхэд метилизацийн өөр төлөвүүдтэй байхыг нь олж мэдсэн. Мөн сэтгэл гутрал, чихрийн шижин, хөхний хорт хавдрын эсрэг ижил төстэй үр дүнд хүрсэн. Аль ч тохиолдолд бид нэг ихэрт нь метилизаци нь асаалттай байхад нөгөөхийнх нь унтардаг болохыг олж мэдсэн. Үүгээр ихэвчлэн тэд өвчин тусах эсэхийг нь мэдэж болно.”
Тэгэхээр генүүд нь бидний зан үйлийг ихээхэн хэмжээгээр тодорхойлдог ч бидний хүрээлэн буй орчин эдгээр генүүдийн экспрессд нөлөөлдөг бөгөөд эргээд энэ нь бидний зан төлөвт нөлөөлдөг!
Эх сурвалж: www.scienceabc.com