2021.09.02
2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна.
"Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын зай 1.5 метр байхаар тооцож, нэг ангид 20-иос илүүгүй суралцагч хичээллүүлэх юм. Сурагчид та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган халдваргүйжүүлж, өөрийгөө болоод найзуудыгаа халдварын эрсдэлээс хамгаалаарай.
Эх сурвалж: Улаанбаатар.мн