Рио Тинто, Инвескортой хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рио Тинто, Инвескортой хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ

/2021.09.01/ “Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв.

“Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нээлт болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, “Инвескор” санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Баясгалан зэрэг албан тушаалтан оролцлоо.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тэдний дийлэнх нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ‘‘Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх’’ цогц төлөвлөгөөний хүрээнд 2 их наяд төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ажлын байраа хадгалахад зориулж олгоод байгаа’’ гэлээ.
Рио Тинто группийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал "Эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний бизнесийн тогтвортой үйл ажиллагаагаа хадгалж үлдэхэд энэхүү хөтөлбөр бага ч атугай тус дэм болж, хэрэгтэй хүндээ, зөв цагт нь нүдээ олсон тусламж дэмжлэг болж чадна гэж найдаж байна" гэв

Өнөөдрөөс төрийн байгууллагууд өглөө 8 цагаас ажиллана
Өнөөдрөөс төрийн байгууллагууд өглөө 8 цагаас ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.