1811 онд Сиам (одоогийн Тайланд) хотод нийлсэн ихэр ах дүү Чанг, Энг нар төржээ. Тэд өвчүү хэсгээрээ мөгөөрсөн зөөлөн эдээр холбогдсон бөгөөд дундаа нэг элэгтэй байжээ.
Хэдийгээр тэд түүхэн дэх анхны нийлсэн ихрүүд биш байсан ч тэднээс болж "сиамын ихрүүд" гэсэн нэр томъёо нийлсэн ихрүүд гэсэн утгыг илэрхийлдэг болсон юм.
Бункерийн ихрүүдийг салгах оролдлого хийгээгүй бөгөөд тэд амьдралынхаа туршид хамт байсан хэдий ч гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй болж чаджээ.
Итгэмээргүй хэдий ч тэд нийтдээ 21 хүүхэдтэй болсон бөгөөд нийлсэн ихрүүдээс хамгийн олон хүүхэд төрүүлсэн дээд амжилтыг тогтоожээ.
Чанг, Энг хоёрыг 1824 онд Шотландын бизнесмен Роберт Хантер анх харж тэднийг ашиглан мөнгө олох боломжтой хэмээн боджээ. Тэрээр ихрүүдийг Америкт ирэхийг ятгасан гэдэг боловч хожим ихрүүдийн ээж тэднийг Хантерт худалдсан гэсэн цуу яриа тарсан байна.
Сиамын хаан тэднийг эх орноосоо гарахыг хориглосон тул ихрүүдийг гаргахын тулд Хантер таван жил зарцуулсны эцэст 1829 онд 17 настайдаа Америкт очжээ.
Ихрүүд Хантерийг дагаж Америк даяар аялан тоглолт хийснээрээ нэр хүндтэй, бас багахан хөрөнгөтэй болсон юм.
Тэдний анхны үзүүлбэрүүд нь тэднийг усанд сэлэх, гайхширмаар хөдөлгөөнүүдийг үзүүлэх зэрэг бие бялдрын үзүүлбэрүүд байсан бөгөөд Британийн арлуудыг тойрон аялж, англиар ярьж сурсны дараа тэд анхны гэрээгээ цуцалжээ. Тусдаа болсон Чан, Энг нар өөрсдийн өөрсдийн ажилчдаа хөлсөлж, илүү албан ёсны танхимд үзэгчдийг цуглуулж, ярилцлага маягаар тоглолт хийж эхэлсэн байна.
Бункерийн ихрүүд эцэст нь Хойд Каролинад суурьшсан бөгөөд Америкийн иргэншилтэй болсон байна. Тэд боолчлолд худалдагдсанаас хойш 15 гаруй жилийн дараа Чан, Энг нар өөрсдийн боолын наймаа хийдэг болжээ.
Тэд эгч дүү Аделаида, Сара Йейтс нартай гэрлэж, хоёр тусдаа байшин бариулжээ. Ингэхдээ тэд тус бүрдээ гурван өдрөөр ээлжлэн гэр гэртээ өнгөрөөдөг байв. Тэд нийт 21 хүүхэд төрүүлсэн бөгөөд Чан, Аделаида нар 10 хүүхэд, Энг, Сара нар 11 хүүхэдтэй байжээ.
1850 он гэхэд Бункерийн ихрүүдийн боолуудын талаас илүү хувь нь долоогоос доош наснтай байжээ. Эдгээр хүүхдүүд өсч томроод ашиг олохын тулд зарагдах эсвэл тариалангийн талбай дээр ажилладаг байж. Хэдийгээр хэвлэлүүдээр ихрүүдийг боолуудтай хатуу ширүүн харьцдаг гэж нийтэлж байсан хэдий ч Чан, Энг нар эдгээр буруутгалыг эрс няцаажээ.
Бункерийн ихрүүдийн боол эзэмшдэгээс болж үзэгчид тэднийг үзэх хандлагад сөргөөр нөлөөлсөн байна.
Ихрүүд боолуудаа алдсаны дараа санхүүгийн гүн хямралд орж түүнийгээ даван туулахын тулд Еврод тивээр аялан тоглолт хийсэн байна. Аз дутаж тавь гарч яваа Чанг аялан тоглолтын үеэр цус харважээ. Энэ нь түүнийг алаагүй ч түүнийг маш ихээр сулруулж, Энг түүнд өдөр тутмын ихэнх ажлыг нь хийх шаардлагатай болсон байна. Ийнхүү нийлсэн ихрүүдийн карьер дуусгавар болсон юм.
1874 оны нэгдүгээр сарын 17-нд Чан 62 настайдаа унтаж байхдаа нас барав. Дүүгээ үхсэн байхыг хараад Энг өөрийгөө удахгүй нас барна гэдгийг ойлгосон бөгөөд хоёр цагийн дараа нас баржээ.
Тэдний эцсийн задлан шинжилгээгээр Чанг тархин дахь цусны бүлэгнэлтийн улмаас нас барсан байх магадлалтай гэж мэдэгдсэн бол Энгийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Энг цочролоос болж нас барсан гэсэн онол давамгайлж байгаа боловч өөр онолууд нь ихрүүдийн холбогдсон цусны эргэлтийн тогтолцооны доголдолоос болж цус алдсаны улмаас нас барсан гэж үздэг байна.
Орчин үеийн анагаах ухааны технологийн тусламжтайгаар Чан, Энг хоёр амархан салгаж болох байсан. Гэсэн хэдий ч 19-р зуунд энэ процедур нь үхэлд хүргэх байсан тул ихэнх эмч нар ихрүүдэд мэс засал хийлгэхгүй байхыг зөвлөж байжээ.
Хэдийгээр боломжтой байсан ч ихрүүд хэзээ ч салахыг хүсэж байгаагүй аж.
Эх сурвалж: Guinnessworldrecords