СУРВАЛЖИЛГА: Цөлийн сарнайд “гэрэл” туслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Цөлийн сарнайд “гэрэл” туслаа

No description available.

/2021.08.25/ АНУ-ын USAID байгууллагаас санхүүжилж буй “Lead Mongolia” хөтөлбөрийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон залуус нэгдэж гурван чиглэлийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байна.

Үүний нэг болох байгаль орчин, хотжилт багийнхан “Ирээдүйг гэрэлтүүлье” төслийг санаачилж “Цөлийн сарнай” төвд 23 сая төгрөгөөр нарны эрчим хүчний бага чадлын системийг суурилууллаа.

Уг байгууллага нь охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төв юм. Одоогийн байдлаар 26 хүүхэдтэй, 10 багш, ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг ажээ.

"ЦӨЛИЙН САРНАЙ" ТӨВИЙН ОХИД ХҮНСНИЙ НОГООГОО ӨӨРСДӨӨ ТАРИАЛДАГ

No description available.
"Цөлийн сарнай" төвийн хүүхдүүдийн хийсэн уран бүтээл

Биднийг очиход тус төвийн ажилчид, “Lead Mongolia”-ийн төслийг хэрэгжүүлэгч залуус нээлтийн арга хэмжээнд бэлтгэн ихэд завгүй ажиллаж байлаа.

“Цөлийн сарнай” төвийн гаднах тохижилт маш цэгцтэйгээс гадна тоглоомын талбай, жижиг бассейныг байрлуулжээ. Мөн янз бүрийн цэцэг, нарийн ногоо зэргийг хашааны буланд тарьсан байлаа. Энэ бүгдийг тус төвийн хүүхдүүд өөрсдөө тарьж ургуулан, арчилдаг хэмээн тэдний багш бахархан ярьсан юм.

No description available.
"Цөлийн сарнай" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Н.Сувдаа
"Цөлийн сарнай" төвийн хүүхдүүдийн сонингоор хийсэн уран бүтээлүүд
Охидын сонингоор хийсэн уран бүтээлүүд

Анх 2007 онд нэгэн Америк эмэгтэй тус төвийг байгуулж өнөөдрийг хүртэл 150 гаруй охидыг асран хамгаалж, өсгөжээ. Байгуулагдаад 14 жил болж буй энэхүү төв өнөөдрийг хүртэл төрөөс нэг ч удаа санхүүжилт авч байгаагүй. Гадаад болон дотоодын хандив тусламжаар төсвөө бүрдүүлж урсгал зардлаа төлдөг байна.

Тус төвийн захирал Ц.Амаржаргал “Манай нэг сарын цахилгааны төлбөр гэхэд 2-3 орчим сая төгрөг гардаг. Мөн дээрээс нь ажилчдын цалин, хоол хүнс гээд зардал ихтэй байдаг” хэмээн ярьж байлаа.

Тиймээс “Lead Mongolia”-ийн залуус сэргээгдэх эрчим хүчийг ашиглан тог цахилгааных нь асуудлыг шийдсэнээр тодорхой хэмжээнд хэмнэлт хийх бололцоог бүрдүүлж өгч байгаа ажээ.

Нээлт эхлэхэд цагийн зай байсан учир бидэнд “Цөлийн сарнай” төвийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчин нөхцөлтэй танилцах боломж гарсан юм. Охид ихэвчлэн номын санд суун, өдөр бүр уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөн багш нартаа шалгуулдаг байна. Мөн тэдний сонингоор хийсэн ваар, сагс, үсний хавчаар зэрэг номын тавиур дээр өрөөтэй байв.

Үүнээс гадна тэдний хамгийн чухал зүйл нь помидор, огурцы, хаш зэргийг тарьж өөрсдийн ургуулсан ногоог иддэг аж. Мөн хашааны зай булан бүрт өнгө өнгийн цэцэг алаглуулсан нь төвийн ажилчид, хүүхдүүд маш их сэтгэл шингээн тохижуулалтаа хийсэн болохыг илтгэнэ.

No description available.
"Цөлийн сарнай" төвийн охидын тарьсан хаш

Тус төвийн сагсны шийдний хажууд нар хамгийн их тусах боломжтой газарт хоёр эгнээ нарны дэлгэц байрлуулсан байлаа. Нарны эрчим хүчний бага чадлын систем 5кВт-ын хүчин чадалтайгаас гадна хамгийн сүүлийн үеийн технологи бүхий олон улсын чанарын шаардлага хангасан төхөөрөмж ажээ.

No description available.

Төслийн удирдагч Э.Мягмардорж, “Уг систем нь дэлхийд борлуулалтаараа эхний 15-д ордог. Механик гэмтэл учруулахгүй бол 30-аас дээш жил ажиллах боломжтой. Мөн 30 жилийн дараа ч нэрлэсэн чадлынхаа 86 хувийг гаргах чадалтай” хэмээн танилцуулсан юм.

“Түүнчлэн нар урд талаас тусч ойн сарнисан цацраг нь ард талаасаа тодорхой хэмжээнд эрчим хүч үйлвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нарны дэлгэц нь хоёр талаасаа эрчим хүч үйлдвэрлэдэг бүтээмж өндөртэй гэсэн үг” гэв.

No description available.
Төслийн удирдагч Э.Мягмардорж

Ийнхүү нээлт эхлэв. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, “World Learning” ТББ-ын захирал Мэйган Бөрланд болон тус төвийн охид, багш нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Lead Mongolia"-ийн залуучуудын хэрэгжүүлж буй төсөлд зөвлөгөө өгч хамтран ажилласан байна. Түүнчлэн эрчим хүчний салбарт тулгарч буй бэрхшээл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх шинэлэг төслүүд хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.

Мөн арга хэмжээнд оролцох үеэрээ тус төвийн багш, ажилчидтай уулзан тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, охидод Монгол бичгийн хичээл заалаа.

No description available.

“Цөлийн сарнай” төвийн хүүхдүүд өөрсдийн бэлтгэсэн дуу, бүжгийг үзүүлэн төслийг хэрэгжүүлэгч залууст баярласан талархснаа илэрхийлсэн юм.

“Цөлийн сарнай” төвийн бас нэг тулгамдсан асуудал нь нам даралтын зуух, насос байсан аж.

“Тог тасарвал насосны үйл ажиллагаа зогсож нүүрс түлж буй үед хэт халсны улмаас дэлбэрэх аюултай байдаг. Тиймээс манай төвийн багш нар шатаж байгаа нүүрсийг дороос дээш зөөн гаргаж хаядаг” хэмээн тус төвийн ажилтан Н.Сувдаа ярьж байлаа. Энэ нь ихэвчлэн бага насны охид байдаг газрын хувьд ихээхэн эрсдэлтэй зүйл байв. Үнэхээр ч төслийн удирдагч Э.Нямдоржийг галлагааны өрөөнд байрлуулсан баттерей, бусад төнөг төхөөрөмжийг танилцуулж байх үед 13,4 орчим насны охидууд байнга орж гарч байлаа.

Тиймээс төслийн хүрээнд тог цахилгаан болон нам даралтын зуухыг нарны эрчим хүчний системтэй холбосноор дээрх асуудал бүрэн шийдэгджээ.

Төслийн багийнхан “Нарнаас эрчим хүчээ үйлдвэрлээд байвал тог цахилгааны төлбөр огтхон ч гарахгүй. Мөн бүрхэг өдөр байсан ч нөөцөлсөн баттерейнаасаа эрчим хүч гаргаад явах бүрэн боломжтой. Энэ нь дангаараа 5 цаг ажиллах хүчин чадалтай. Хэрэв баттерейны цэнэг дуусвал төвийн эрчим хүчний цахилгаанаар цэнэглээд хэрэглээгээ давхар хангах бүрэн боломжтой. Тиймээс уг төвийн цахилгаан тасрана гэсэн асуудал цаашид гарахгүй” гэсэн юм.

Уг төслийн ажил энэ оны зургаадугаар сард 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр төслөө эхлүүлж ийнхүү амжилттай дуусгасан байна. Тэд энэхүү загвар төслөөрөө дамжуулан айл өрх, албан байгууллагуудад сэргээгдэх эрчим хүчийг сурталчилах, таниулах ажлыг хийж байгаа юм. Ингэснээр эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах давуу талтай хэмээн төслийнхөн танилцуулсан юм.

No description available.
"Ирээдүйг гэрэлтүүлье" төслийн багийнхан

Lead Mongolia төслийн залуус байгаль орчинд ээлтэй төслийг хэрэгжүүлхээс гадна хүүхэд багачуудад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг зорьдог байна. Тиймээс тус багийн залуус 10 орчим төвийг судалж тэдний үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцсаны эцэст дээрх төвийг сонгон төслөө хэрэгжүүлхээр шийджээ.

Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.