БШУЯ: Хувийн сургуулиудын төлбөрийн асуудалд оролцох боломжгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Хувийн сургуулиудын төлбөрийн асуудалд оролцох боломжгүй

/2021.08.25/ Цар тахлын үед нэг жил танхимаар ороогүй сурагчид есдүгээр сарын нэгнээс эхлээд танхимаар хичээллэх болоод буй.

Үүнтэй зэрэгцээд хувийн сургуулиудын сурагчдын төлбөрийг хувааж төлөх эсэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлд сургууль, эцэг эхчүүд хэрхэн зохицох талаар мэтгэлцэж эхэлжээ.

Энэ талаар БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодрууллаа.

- Хувийн сургуулийн төлбөрийн асуудалд яам ямар нэг зохицуулалт хийхгүй. Эцэг эхчүүд сургуультай гэрээ хийдэг. Тухайн гэрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол төлбөрөө хэрхэн төлөх талаар тусгаж өгсөн байдаг. Энэхүү гэрээтэй сайтар танилцаад төлбөрөө бүтнээр нь эсвэл хувааж төлөх эсэхээ тохиролцоно. БШУЯ-наас хувийн сургуулиудад шаардлагатай зөвлөмж мэдээллийг өгсөн гэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос койнтой холбоотой сэрэмжлүүлэг гаргалаа
Санхүүгийн зохицуулах хорооноос койнтой холбоотой сэрэмжлүүлэг гаргалаа
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.