АНХААР: Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Хэн нэгний гаргасан койныг авах гэж байна уу?

Наймдугаар сарын 25-нд хэсэг залуус IHC буюу Inflation Hidging Coin-ыг өөрсдийн бий болгосон Coinhub биржээр дамжуулан зах зээлд нэвтрүүлэх гэж байна.

Энэ талаар бид Монголбанкнаас тодруулахад Криптовалют нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг бид олон удаа мэдээлсэн байгаа” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч мөн адил утга бүхий анхааруулгыг өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар криптовалюттай холбоотой аливаа үйл ажиллагаа нь Монгол Улсын ямар ч хуулиар зохицуулагдаагүй. Тиймээс уншигч та мөнгөө алдсан, алдагдалд орсон тохиолдолд түүнийг зохицуулах ямар ч боломж байхгүй гэдгийг сануулж байна.

Харин “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль УИХ-аар хэлэлцэгдэхээр, хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм. Намрын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж болзошгүй.

Дэлхий дахинд ямар байдаг вэ гэвэл, Английн Санхүүгийн зохицуулах хороо ч мөн өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулж байв. Энэ анхааруулгыг өнгөрөгч зургаадугаар сард тэд албан сайтдаа мэдээлсэн юм.

Монгол Улсад интернэтийг нэвтрүүлсэн Датакомын гэгддэг Д.Энхбат энэ талаар дараах байдлаар өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэгэхээр та бүхэн үйлдэл хийхээсээ өмнө тунгаан бодох нь зүйтэй биз ээ. Харин үйл ажиллагааг санаачлагчдын нэг О.Мөнхжин дараах анхааруулгыг өөрийн хуудастаа бичжээ:

1. Xөрөнгө мөнгөтэй xолбоотой шийдвэр гаргаx, аливаа зүйл рүү xөрөнгөө xийx гэж байгаа бол, туxайн төсөл, койн, xөрөнгө оруулалтын xэрэгслээ маш сайн судалж, ойлгож, мэдэx xэрэгтэй.

2. Бүx өндөгөө нэг сагсанд xийж болоxгүй. Xэрвээ крипто, блокчейн рүү xөрөнгө оруулаxаар шийдсэн бол, алдсан ч амьдралд чинь нөлөө үзүүлэxгүй мөнгөөр, xадгаламжинд байгаа, ойрын xугацаандаа амин чуxал зүйлд xэрэглэxгүй, илүү сул байгаа мөнгөний xорь xүртэлx xувиар л эрсдэл гарга.

3. Арилжаа бүү xий! Өнөө маргаашийн xаншийн савалгаанд арилжаа xийx нь богино xугацаандаа ашигтай байx ч, xаншийн өсөлт уналтыг байнга зөв таамаглаж, тогтвортой ашигтай байна гэдэг энгийн xүнд, мэргэжлийн арилжаач бус xүнд боломжгүй зүйл. Урт xугацааны xөрөнгө оруулагчид богино xугацаанд арилжаа xийсэн xүмүүсээс урт xугацаандаа илүү ашиг өгөөжтэй байдаг тоо баримтууд олон бий. Мэргэжлийн арилжаач надад ч xаншийн чиглэлийг байнга зөв таамаглана гэдэг xэцүү байдаг хэмээн бичжээ.

Онон голын 209 метр урт гүүр нээгдлээ
Онон голын 209 метр урт гүүр нээгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.