/2022.10.19/: Нийслэлд шинээр барилга барих, газар олгохыг тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа билээ.
Тэгвэл энэхүү захирамжийг зөрчсөн үйлдлүүд мэр сэр гарч байгаа бөгөөд тэдгээр үйлдлүүдийн нэг болох 130 дугаар сургуулийн хажууд барилга барихаар зэхэж буй үйлдлийн талаар хотын дарга ийнхүү бичжээ.
Тэрээр,
-Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 130-р сургуулийн хажууд хашаалсан энэ хэсэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих ямар нэг зөвшөөрөл олгоогүй.
Улаанбаатар хотод ийм байдлаар дураараа авирлаж, нийтийн эрх ашгийг зөрчихийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газрын алба зэрэг холбогдох байгууллагуудыг газар дээр нь очиж ажиллах, холбогдох шийдвэр гаргахыг үүрэг болголоо гэжээ.