Хөвсгөл далайн эрэг дээр “Найрамдал-2” зуслан баригдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл далайн эрэг дээр “Найрамдал-2” зуслан баригдана

Найрамдал

/2021.08.18/: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд олон улсын “Найрамдал-2” зусланг Хөвсгөл нуурыг түшиглэн барихаар тусгагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 6 сарын 1-ний өдрийн хуралдааны 205 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт олон улсын “Найрамдал-2” зусланг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 5 сарын 14-ний өдрийн А/122 дугаар тушаалаар олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зориулалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын “Хайчийн ам” нэртэй байршилд 60 га газар олгогдоод байна.

Барилга хот байгуулалтын яамнаас олон улсын “Найрамдал-2” зуслан байгуулах зураг төсөл боловсруулах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж “Эм эс эл” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажлаа эхлээд байгаа юм. Уг төслийн ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахлан ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд хийгдэх ажлууд болон төслийн явцын талаар уулзаж санал солилцлоо.

“Найрамдал-2” зуслангийн барилгын ажил 2022 оноос эхлэх бөгөөд 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өвөл болон зуны хотхон, Соёл урлагийн ордон, Сургалт, хөгжлийн ордон, Эмнэлгийн байр, Хоолны газар, Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байрлах зочин буудал, Гадна байгууламж, тохижилт, Ажилчдын орон сууц, Автограж зэрэг цогц бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.

Ачаалал бага үед эмнэлгийн ажилчдыг ээлжээр амрааж байна
Ачаалал бага үед эмнэлгийн ажилчдыг ээлжээр амрааж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.