Кино урлагийг дэмжих тухай хуулийн давуу талууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн давуу талууд

May be an image of 2 people and text

/2021.08.18/: Монгол Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 90 жилийн түүхтэй кино салбарыг хөгжүүлэх Кино урлагийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кино урлагийг дэмжих тухай хуультай болж, төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлого, чиглэл, зарчмыг тодорхой болов.

Кино урлагийг дэмжих тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн 80 хувь нь кино уран бүтээлчдээс бүрдсэн юм. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын кино уран бүтээлчдээс санал авч, өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлсэн нь кино салбарын гадаад, дотоод бүх зохицуулалтыг тусгасан хууль болоход нөлөөлсөн билээ.

Жишээ нь, хууль батлагдсаны дараа Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын визийн журам шинэчлэгдэж, кино бүтээх гадаадын уран бүтээлчдэд “K4” буюу хөнгөлөлтэй виз олгож эхэлсэн. Мөн олон улсын жишгээр гадаадаас Монгол Улсад ирж, эсвэл дотоодын уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа 500.000-с дээш ам.доллар Монголд зарцуулсан нь нотлогдвол 30 хувийн татварын буцаан олголт өгөх зохицуулалттай болсон юм. Визийн болон татварын хөнгөлөлт үзүүлснээр гадаадын уран бүтээлчид Монголд ирж зураг авах, кино хийх, Монголыг гадаад орчинд сурталчлах хөшүүрэг болно хэмээн тооцож байна.

Мөн хуульд Монголын кино уран бүтээлчдийг дотоодод өрсөлдөх, гадаадын томоохон фестивал, наадмуудад өрсөлдөх, түүгээрээ улсаа сурталчлахад зориулан Кино урлагийг дэмжих санг байгуулсан бөгөөд эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй байх зохицуулалт оруулсан юм. Арилжааны кинонд эргэн төлөгдөх нөхцөлтэй бол эргэн төлөгдөхгүй нь гадаад орчинд Монгол Улсыг сурталчлах, олон улсын наадамд оролцох бүтээл байх ёстой юм.

Эх сурвалж: Соёлын яам

Хувийн сургууль, цэцэрлэгүүд төлбөрийг улирлаар авах зохицуулалтыг хийж байна
Хувийн сургууль, цэцэрлэгүүд төлбөрийг улирлаар авах зохицуулалтыг хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.