
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ирц хангалтгүй байгаа тул бүлэг хуралдаж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар гишүүдийн ирц 36 хувьтай байгаа бөгөөд өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 14:00 цагт эхэлнэ.
Гэсэн ч МАН-ын бүлэг ийнхүү хуралдаж чадахгүйд хүрээд байгаа нь өнөөдрийн чуулганы хуралдаан мөн ирц хүрээгүйн улмаас хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсгээд байна.