Японд 20 настай монгол залуу үйлдвэрлэлийн ослоор амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд 20 настай монгол залуу үйлдвэрлэлийн ослоор амиа алджээ

Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт ажиллаж байсан 20 настай монгол залуу туузан дамжуургын машинд татагдаж амиа алджээ.

Тус мэдээ энэ сарын 11-ний өдөр цацагдсан бол осол 9 дүгээр сарын 7-ны өдрийн 11:30 цагийн орчимд гарсан байна.

Осол гарах үед дамжуулах машины ойролцоо хуримтлагдсан элс болон бусад зүйлсийг хүрзээр цэвэрлэж байсан бөгөөд уг машины хэсэгт татагдаж, улмаар газар дээрээ нас баржээ.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр үхлийн шалтгааныг тархины няцралын улмаас нас барсан хэмээн тогтоогоод байгаа ажээ.

Дуучин Л.Болдбаатарын тоглолтын бэлтгэл 80 хувь хангагджээ
Дуучин Л.Болдбаатарын тоглолтын бэлтгэл 80 хувь хангагджээ
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.