Дональд Трамп: Дайны дараа тусламж үзүүлээгүй орнууд АНУ-д төлбөр төлөх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп: Дайны дараа тусламж үзүүлээгүй орнууд АНУ-д төлбөр төлөх болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахын тулд тусламж үзүүлээгүй улс орнууд дайн дууссаны дараа бидэнд нөхөн төлбөр төлөх ёстой хэмээн мэдэгджээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ормузын хоолойгоор нефть тээвэрлэсээр байгаа. Бидэнд огт тус болоогүй дэлхийн орнууд дайн дууссаны дараа Америкийн Нэгдсэн Улсад нөхөн төлбөр төлөх ёстой, төлөх ч болно.

Бид өөрсдийнхөө төлөө гэхээсээ илүүтэй бусдын төлөө үүнийг хийж байна, хэдэн үеэрээ л ингэж ирлээ!" гэжээ.

Энэ нь Өмнөд Солонгос болон Япон, Европын холбооны орнууд, мөн Араб, Ойрх Дорнодоос газрын тос, байгалийн хий худалдан авдаг, чөлөөт тээвэрлэлтийн ашигийг нь хүртэж буй дэлхийн бүх импортлогч орнуудыг чиглэсэн анхааруулга хэмээн шинжээчид дүгнэжээ.

Эрэн сурвалжлагдаж байсан 16 иргэнийг БНСУ-аас авчирчээ
Эрэн сурвалжлагдаж байсан 16 иргэнийг БНСУ-аас авчирчээ
 
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.