
АН-ын дарга О.Цогтгэрэл улсаас цэцэрлэг, сургуулийн санхүүжилт авдаг гэх асуудалд албан ёсны тайлбар өглөө.
Энэ тухай тэрээр "Боловсролын сайд Л.Энх-Амгалан гишүүн илт гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан байна.
Ардын намынхан "амжихгүй шүү" гэдгийг юуны өмнө хэлчихье. О.Цогтгэрэл болоод "Тэсо" группт хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас санхүүжилт авна гэж байхгүй.
"Тэсо" групп улсад байраа ашиглуулж, тэр байранд улсын цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хүрээнд "Тэсо" групп 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус цэцэрлэгт хийсэн. Эсэргээрээ "Тэсо" групп улсаас ашиглалтын түрээсийн зардал авах ёстой ийм зүйл байгаа.
Л.Энх-Амгалан сайд мартаж, санадаг өвчтэй бол тэрийгээ очиж үзүүлээрэй гэж хэлье.
Ерөнхий сайд хамаарал бүхий сургуулиуддаа улсаас мөнгө аваагүй гэж хэлсэн. "Их Засаг", "Тэмүүжин Засаг" гэх сургуулиудаараа авдаг юм байна.
Даргаа хамгаалах гээд ийм явуургүй гүтгэлэг явуулахаа болих хэрэгтэй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.