Маргааш Н.Учрал С.Амарсайханыг ЗГ-аас хөөж чадах уу?
 

Маргааш Н.Учрал С.Амарсайханыг ЗГ-аас хөөж чадах уу?

Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр хууль хүчний байгууллагын талаар ноцтой мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээр маш олон хүнийг хамарсан авилгал, хээл хахуулийн нарийн сүлжээг дэлгэсэн байдаг.

Тухайлбал, "Алба хаагчдынхаа нэр дээр 10 сая төгрөг өгөхөөр бичиг аваад дөрвөн саяыг нь өгөөд, үлдсэнийг нь өөрөө авдаг гэдгийг алба хаагчид нь өргөдөл бичээд ирүүлсэн. Хорих ангиуд руу мөнгө шилжүүлээд түүнийгээ өөрөө авдаг. Хорих ангиудад хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг.

ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр 777 цагдаагийн алба хаагчийн 13 дахь сарын цалинг хасч, 7.9 тэрбум төгрөгийг ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай нийлж ШШГЕГ руу шилжүүлсэн.

Удган Б.Булнай Цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээ, тусгай обьекттой 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан" гэх мэт маш ноцтой баримтуудыг дэлгэсэн нь өнөөдөр хууль хүчний байгууллагын дотор орших бузар булай байв.

Харин Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч амралтын өдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа ХЗДХ-ийн сайд С.Амарсайханг хөөнө гэдгээ бараг илэрхийлсэн. Тэрбээр "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй." гэж мэдэгдэв. Ийнхүү өрнөж буй асуудал улам хурцдаад байгаа энэ үед Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг Засгийн газраас хөөж чадах уу гэдэг сонирхолтой нөхцөл үүсэв.

Маргааш буюу есдүгээр сарын 16-нд уламжлалт Засгийн газрын хуралдаан болно. Хэрвээ Н.Учрал маргааш амжиж С.Амарсайханг хөөж чадвал УИХ дахь олонхийн харилцаа, олон нийтийн хүлээлт өөрчлөгдөх магадлалтай. Гэсэн хэдий ч цахимаар хийсэн "дуулиант" мэдэгдлийнхээ хариуцлагыг хүлээж хэлсэн үгэндээ хүрч гэмээн Ерөнхий сайдын суурь бат бөх харагдах биз.

Маргааш ЗГ-ын хуралдааны нөхцөл байдал хааш эргэхийг "тэр өдрийн тэнгэр мэднэ" гэдэг шиг маргаашийн шийдвэр Н.Учралын хувь заяа цаашдын улс төрийн нөлөөлөл шийдэгдэнэ гэж хэлж болно.

Гэхдээ хөөх хөөхдөө шууд хөөх боломжгүй гэдгийг анхаарах нь зүйн хэрэг. Магадгүй энэ нь эрх баригч намын дотоод улс төрийн дуулиан болж хувирч УИХ-ын дэмжлэг гэх мэт асуудал үүснэ.

Учир нь Засгийн газрын хаалга улс төрийн хүслээр нээгдэж, хаагддаг мэт харагдавч цаана нь Үндсэн хууль, хууль тогтоомж, парламентын олонх болон улс төрийн хариуцлагын тогтолцоо бүр цаашилбал ард иргэдийн илтгэл оршиж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй биз.

Тиймээс Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах бол гэдэг асуулт бидэнд үлдэж байна.

Б.АМИ

Н.Учрал: Ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна
Н.Учрал: Ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.