Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор олон нийтийн дунд яригдаж байгаа зарим асуултад хариулт өгч байна.
Нэгдүгээрт, Энэ хичээлийн жилээс эхлэн зарим их дээд сургуулийн төлбөр нэмэгдсэн талаар Дээд боловсролын бодлогын газрын дарга И.Пүрэвцогт "Төрийн болон хувийн өмчит бүх их сургуулийн төлбөрийг тухайн сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдан, тогтоож байгаа. Их сургуулийн төлбөр нэмэгдэхэд төрийн оролцоо байгаагүй" гэлээ.
Мөн Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр тэтгэлэг олгохоор хуульд заасан байгаа ч хүсэлт гаргаад, тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байгаа талаар холбогдох албан тушаалтан дараах тайлбарыг өглөө. Үүнд "Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр тэтгэлэг олгоно гэж заасан ч төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд хуваарилалт хийж, квот тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна" гэв.
Дашрамд дурдахад 2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2.457 боловсролын сургалтын байгууллагад 1.305.552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс:
- Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 170 384 оюутан,
- Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 49 331 оюутан сурах төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.