
АНУ-ын холбооны шүүхэд хэлэлцэгдэж буй Meta Platforms, Inc. компанид холбогдох хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны аюулгүй байдалтай холбоотой нэхэмжлэлийн хэрэгт талууд 17.1 тэрбум ам.доллар хүртэлх төлбөр төлөх, хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах чиглэлээр Фэйсбүүк болон Инстаграм платформд өргөн хүрээний өөрчлөлт хийх тухай эвлэрлийн тохиролцоонд хүрчээ.
Тус хэрэгт Meta компани Фэйсбүүк, Инстаграм платформыг хүүхэд, өсвөр үеийнхнийг удаан хугацаагаар ашиглуулах, донтох шинжтэй хэрэглээг бий болгох байдлаар зохион байгуулсан, улмаар тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийн талаар хэрэглэгч, эцэг эх, олон нийтэд хангалттай мэдээлээгүй зэрэг асуудлаар АНУ-ын мужуудын ерөнхий прокурорууд нэхэмжлэл гаргасан байна.
Өргөн хүрээний өөрчлөлтөд:
Цагийн хязгаартай болно
- Эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр өдөрт дээд тал нь 2 цаг ашиглана
- Шөнийн 00:00-06:00 цагийн хооронд ашиглах боломжгүй.
- Хичээлийн үеэр буюу 08:00-15:00 цагт бүх мэдэгдэл автоматаар дуугүй болно.
Зарим функцууд идэвхгүй болно.
- Видео автоматаар тоглогдохгүй
- Өөрт тусгайлан тааруулсан алгоритмыг унтрааж, санамсаргүй эсвэл энгийн пост үзэх боломжтой
- Like-н тоо харагдахгүй ба мөн хэтрүүлсэн нүүр будалтын филтер ашиглах боломжгүй
Нэмэлт хамгаалалт, хяналтууд
- Насанд хүрэгчид, өсвөр насныхан руу чат бичих эсвэл тэдний контентыг үзэх боломжгүй
- Хортой контентыг мэдээлэх шинэ сувагтай болох ба ирсэн гомдлын 90 хувьд зургаан цагийн дотор хариу арга хэмжээ авна.
Насны баталгаажуулалт
- Аппликейшнүүд хэрэглэгчдийн насыг тодорхойлоход хүндрэлтэй байдаг тул Мета нас шалгах шинэ технологи нэвтрүүлнэ.
- Өсвөр насныхныг ялган тодорхойлж, 13 хүрээгүй хүүхдүүдийн хаягийг устгана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.