СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас орж ирдэг бүх хүнсний ногоонд формальдегид илэрлээ
 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас орж ирдэг бүх хүнсний ногоонд формальдегид илэрлээ

Хятадын влоггер Юйлүе Чигэ гэх залуу Хэбэй мужийн Канбао тойрогт байх нэгэн ногооны талбайд байцаа хурааж буй ажилчдын үйлдлийг бичлэгээр үзүүлэхдээ байцаанд формальдегид буюу цогцос хадгалахад ашигладаг муутгахаас сэргийлэх химийн бодисонд дүрж буйг харуулсан юм. Энэ бичлэг хэдхэн хоногийн дотор Хятадын цахим орчинд хурдтай тархаж Хятадын газар тариалан, хүнсний салбар бүхэлдээ формальдегид ашигладаг байж болзошгүй нь илрэв. Үүний дагуу Хятадын холбогдох албаны зүгээс яаралтай хяналт шалгалт хийхэд Хэбэй, Ганьсу, Сычуань зэрэг томоохон хүнсний ногоо нийлүүлдэг бүс нутгууд үнэхээр ийм төрлийн бодис ашиглаж байгаа нь эхний шалгалтаар тогтоогдлоо. Үүний дараа БНХАУ-аас хүнсний ногооны ихэнх хувийг татан авдаг Өмнөд Солонгос улс хилийн хяналт шалгалтаа огцом чангатгах болсноо зарласан юм.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нарийн ногоонууд:

Хүнсний ногоог формальдегид хэмээх бодист дүрсний дараа, жишээ нь байцаа 2 хоногоос хэдэн сар хүйтэн сэрүүнд хадгалахад анх ургаснаасаа ч илүү шинэхэн хэвээр байж болдог. Мөн хол тээвэрлэлтийн үед ялзарч мууддаггүй бөгөөд энэ нь байгалийн жам ёсоор бактерын “хоол” болох ёстой хүнсний ногоо химийн бодисоор хамгаалагддаг аж. Зарим ногооны талбайн ажилтнууд анхны мэдүүлэгтээ ийм процесс явуулахын тулд формальдегид ашигладагаа хүлээн зөвшөөрчээ.

Хятадын сошиал ертөнцөд шуугиан тарж байгаа энэ асуудал олон нийтийн дургүйцлийг төрүүлэхийн сацуу холбогдох албан тушаалтнууд “БНХАУ-ын экспортлож буй ихэнх хүнсний ногоо химийн бодист дүрэгдсэн” гэж мэдэгдсэн байна.

Мөн формальдегид ашигладаг байсан нь илэрсэн фермерийн дарга “Хүнсний ногоог ямар нэг уусмалд дэвтээхгүй л бол амархан ялзарна. Тариаланчид болон худалдаачид тэр даруй хэдэн сая юанийн алдагдал хүлээнэ. Үүний өмнө боловсруулж дэвтээвэл өнгө үзэмжээс эхлээд шинэхэн байдлаа удаан хадгалдаг” гэж хуулийнханд ярьсан байна.

“Монголд орж ирдэг нарийн ногооны бүх төрөл цогцос хадгалдаг бодист дүрэгдсэн байх магадалтай”

БҮХ ТӨРЛИЙН БОР, ЦАГААН МӨӨГ

Монголчууд бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг бор, цагаан мөөгний төрлүүд формальдегидээр боловсруулсан байх өндөр магадлалтай. Энэ төрлийн мөөгнүүд маш хурдан мөөгөнцөрт төрлийн бактерт идүүлдэг учир хураах үедээ л формальдегид цацдаг аж.

САМ ХОРХОЙ, ДАЛАЙН ХҮНС

Цогцос хадгалдаг бодисоор зөвхөн хүнсний ногоо дэвтээдэггүй. Загас, сам хорхой, наймаалж, могой загасыг удаан хугацаанд хадгалахын тулд дээрх бодисыг ашигладаг. Ингэснээр үнэр, өнгө үзэмж шинээрээ байх нөхцөл үүснэ.

ХАТААСАН ЖИМС

Хятадын албаны хүмүүсийн мэдээлснээр хяналт шалгалтын үеэр зөвхөн нарийн ногоо, далайн хүнсийг химийн бодисоор бүрээд зогсохгүй хатаасан жимс, самар, шошны төрлийн бүтээгдэхүүнүүд нэрлэгджээ. Эдгээр хүнс нь чийгэнд амархан хөгцөрч мууддаг тул худалдагчид хадгалах горимыг уртасгахын тулд формальдегидээр шүршиж орхидог байна.

САРМИСНЫ ГОЛ

Бидний хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг сармисны гол дэлгүүрийн лангуунаас гэрийн хөргөгчинд ирмэгцээ өнгө зүсээ алдаж эхэлдэг. Энэ бол формальдегид “ажлаа хийсний” үр дүн бөгөөд амтат сармисны гол бидний бодсоноос хамаагүй богино хугацаанд мууддаг. Байгалийн ургацаараа түргэн мууддаг энэ бүтээгдэхүүнийг алс хол хэдэн мянган км-ын холын тээвэрт зориулж нөгөөх бодист дүрдэг. Гэхдээ бусдыг нь бодвол арай илүү “тунгаар” шүршдэгийг лабораторийн шинжилгээгээр эхний байдлаар нотолсон байна.

Энэ бол улирлын чанартай хүнсний ногоо боловч та үүнийг жилийн турш супермаркетуудаас худалдаж авч болно. Үнэндээ үүнийг маш их хэмжээний хадгалалтын бодис ашиглан хадгалдаг.

ЖИМС

Гүзээлзгэнэ, усан үзэм, гадил, алим, мандарины төрлийн бүх жимсийг формальдегидээр “баяжуулахгүй” бол тээвэрлэлтийн явцад түргэн муудахаас гадна зэрэгцээ ачаанд яваа бусдыгаа ч үхүүлж дөнгөдөг.

Анх 2010 оны үед БНХАУ-ын Шаньдун мужид энэ төрлийн хүнсний ногооны тухай дуулиан анх дэгдсэн ч байдал дээрдээгүй хэвээр байна. Харин ч нарийн ногооны зах зээл улам тэлж, экспортлох орнууд нэмэгдэхийн хэрээр хадгалалтын явцыг уртасгахын тулд химийн бодисын тун хэмжээ улам нэмэгдсэн байх магадлалтай.

Энэхүү Формальдегидийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1-р бүлгийн хорт хавдар үүсгэгч гэж зарласан. Хүнд хорт хавдар үүсгэдэг тул хүнсний хадгалалтын бодис болгон ашиглахыг хатуу хориглодог юм байна.

Т.Бат

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.