СУИС-ын бүлэг хүчингийн хохирогч Ш амьд үлдсэн түүх, тэмдэглэлээ ном болгон бүтээжээ
 

СУИС-ын бүлэг хүчингийн хохирогч Ш амьд үлдсэн түүх, тэмдэглэлээ ном болгон бүтээжээ

СУИС-д суралцаж байхдаа ангийнхаа долоон хөвгүүний хүчирхийлэлд өртсөн хохирогч Шинэцэцэг бүсгүй амьд үлдсэн түүх, тэмдэглэлээ ном болгон бүтээжээ.

Түүний номын нээлт өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр болох юм.

10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй олон нийтэд хандаж багаггүй хугацаа өнгөрч буй билээ.

Түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгч байв. Ийнхүү түүний хэрэг хууль, хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэлгүй тав гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Харин олон нийтийн шаардлага, дэмжлэгийн үр дүнд хэргийн шүүх хурлын тов зарлагдаад байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ
 
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.