
Өнөөдөр болсон Ардчилсан намын хурлын үеэр экс хотын дарга Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Надад Ерөнхийлөгчид өрсөлдөх бодол алга. Харин дахиад хотын дарга болох бодол байна” гэжээ. Тэрээр намын дарга О.Цогтгэрэлийг олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн буюу фракцуудын гагнаасаас салж чадсан тохиолдолд намын жинхэнэ лидер болно гэдгийг онцолсон юм.
Ингэснээр 2028 оны УИХ-ын ээлжит сонгуулд Ардчилсан нам ялах боломжтой гэв.
Т.Бат