Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

\2024.07.08\

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.07.08) Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэж заасны дагуу шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлж, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц:

1. Эдийн засаг, хөгжлийн яам;

2. Гадаад харилцааны яам;

3. Сангийн яам;

4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;

6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;

7. Батлан хамгаалах яам;

8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;

9. Боловсролын яам;

10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;

11. Зам, тээврийн хөгжлийн яам;

12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;

15. Эрчим хүчний яам;

16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн:

1. Монгол Улсын Ерөнхий сайд

2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;

3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;

4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;

5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;

7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;

8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;

9. Гадаад харилцааны сайд;

10. Сангийн сайд;

11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;

12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;

13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;

14. Батлан хамгаалахын сайд;

15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;

16. Боловсролын сайд;

17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;

18. Зам, тээврийн хөгжлийн сайд;

19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;

20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;

22. Эрчим хүчний сайд;

23. Эрүүл мэндийн сайд.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.