СОНГУУЛЬ2024: Нийт 19 нам, 2 эвсэл, 46 бие даагч өрсөлдөхөөр боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ2024: Нийт 19 нам, 2 эвсэл, 46 бие даагч өрсөлдөхөөр боллоо

/2024.6.9/ Маргааш УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дараах нам эвслүүд болон бие даагчид оролцох тул тэдгээрийн Дээд шүүхэд бүртгүүлсэн он болон намын дарга нарын нэрстэй хамт мэдээллийг хүргэж байна.

Нам, эвсэл, бие даагч Дээд шүүхэд бүртгүүлсэн он Намын дарга
1 Монгол Ардын Нам 1990.5.16 Л.Оюун-Эрдэнэ
2 Ардчилсан нам 2000.12.26 Л.Гантөмөр
3 Үндэсний эвсэл (Монголын Ногоон нам, МҮАН) 1990.05.26 Н.Номтойбаяр
4 Иргэний зориг ногоон нам 2000.03.23 Б.Батбаатар
5 Шинэ нэгдсэн эвсэл (МУНН, Шинэ нам) 1994.01.14 Б.Батболд
6 Монголын Либерал Ардчилсан нам 1998.05.21 Д.Пүрэвдаваа
7 Эх орон нам 1998.12.22 Б.Эрдэнэбат
8 Бүгд найрамдах нам 2004.04.05 Б.Жаргалсайхан
9 Монголын социал демократ нам 2005.01.20 А.Ганбаатар
10 Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2007.02.09 Ш.Төмөрсүх
11 Иргэний хөдөлгөөний нам 2007.10.17 Ө.Баяраа
12 ХҮН нам 2011.12.05 Т.Доржханд
13 Эх орончдын нэгдсэн нам 2012.03.12 Г.Ганбат
14 Монгол Консерватив нам 2012.10.23 Н.Дашдаваа
15 Ард түмний хүч нам 2015.06.26 Л.Гүндалай
16 Монголын хүний төлөө нам 2017.03.27 Х.Бат-Ялалт
17 Үнэн ба Зөв нам 2017.06.07 А.Отгонбаатар
18 Эрх чөлөөний эвсэл нам 2017.06.30 Б.Цацрал
19 Ард түмний олонхийн засаглал нам 2018.12.21 А.Батдорж
20 Иргэдийн оролцооны нэгдэл нам 2022.05.20 Ц.Оюунгэрэл
21 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 2023.05.08 Б.Жагар
22 Бие даан нэр дэвшигч 46 хүн


Энэ удаагийн сонгуульд 22 нам эвсэл, 46 бие даагч нэр дэвшиж байгаа нь өмнөх сонгуульд оролцож байснаас хамгийн олон нь болж байна. Гэвч олон нэр дэвшигч, томсгосон тойрогт, сурталчилгааны 17 хоногтой байгаа нь иргэдэд хангалттай мэдээлэл хүргэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа юм.

Зүүн бүсэд  шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
Зүүн бүсэд шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.