/2024.03.21/: Хятадын хойд нутгийн хөдөө тосгонд 13 настай хүүг ангийнхан нь хөнөөсөн гэх хэрэг үндэстнийг цочирдуулаад байна.
Уг хэргээс улбаалан сургуулийн дээрэлхэлт, насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэг, эцэг эхийнхээ эзгүйд өссөн олон арван сая хүүхдийн зовлонгийн талаар ширүүн маргаан цахим орчинд өрнөв.
Хэбэй мужийн Хандан хотын захад орших нэгэн тосгоны дунд сургуулийн сурагч хүүг орхигдсон хүлэмжинд булаастай байхад нь олсны дараа гурван өсвөр насны хүүхдийг цагдаа нар баривчилжээ.
Хандан хотын эрх баригчид Ван овогтой хүүг гуравдугаар сарын 10-нд амиа алдсан бөгөөд маргааш нь бүх сэжигтнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.
Сэжигтнүүд Ванг алахаас нэг өдрийн өмнө хүлэмж дотор булшийг ухаж эхэлснийг мөрдөн байцаагчид илрүүлсэн тул уг гэмт хэргийг төлөвлөж байсныг илтгэж байгаа аж.
Вангийн гэр бүл болон тэдний өмгөөлөгч олон нийтийн сүлжээгээр хүүг ангийн гурван хүүхдүүд буюу 14-өөс доош насны хүүхэд удаан хугацаанд дээрэлхэж байсан гэж мэдэгджээ.
Энэ үйл явдлын талаарх хэлэлцүүлэг хэдхэн хоногийн дотор Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр газар авч, олон зуун сая хүний анхаарлыг татаж, гэмт хэрэгтнүүдийг хатуу шийтгэх, тэр дундаа цаазаар авах ял оноохыг олон хүн шаардаж байна.
Эх сурвалж: CNN