Вьетнам Улсад хорих ял эдэлж байгаа 9 Монгол иргэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнам Улсад хорих ял эдэлж байгаа 9 Монгол иргэн байна

/2024.03.21/: Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсынхаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, ял эдэлж буй нөхцөл байдалтай нь танилцлаа.

Тус улсад Монгол Улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна.

Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл, хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүслээ.

Эх сурвалж: УЕПГ

ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнтэй үүссэн өмчийн маргааны асуудлаар мэдээлэв
ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнтэй үүссэн өмчийн маргааны асуудлаар мэдээлэв
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.