/2024.03.20/: Канад улс Израил руу зэвсгийн бүх тээвэрлэлтээ зогсооно гэж Гадаад хэргийн сайд Мелани Жоли мягмар гарагт мэдэгдэв.
Израилын Газад харгис хэрцгий цэргийн довтолгоо хийсний дараа Канад улс Нидерланд, Япон, Испани, Бельгитэй нэгдэн зэвсгийн худалдаагаа зогсоож байгаа аж. Бусад олон улс мөн Израилын зэвсгийг цаашид худалдаж авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Гэвч барууны хэд хэдэн улс хүн их хэмжээний хохирол, өлсгөлөнг үл харгалзан Израилд үхлийн зэвсгийг нийлүүлсээр байна.
Израилын хамгийн ойрын холбоотон болох АНУ нь 2000 фунтын жинтэй бункер, тэсрэх бөмбөг зэрэг батлан хамгаалах хэрэгслийн дийлэнх хэсгийг нийлүүлдэг. Яг одоо ч 14 тэрбум долларын цэргийн тусламжийн багцыг АНУ-ын конгресс эцэслэн батлахыг хүлээж байна.
Өнгөрсөн аравдугаар сард дайн эхлэхээс өмнө ч АНУ Израилыг цэргийн техник нийлүүлэх замаар тууштай дэмжиж, жил бүр 3 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлж байсан.
Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 31,000 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа нь хүмүүнлэгийн болон иргэний нийгмийн бүлгүүдээс Израилд цэргийн дэмжлэг үзүүлж байна гэх улс орнуудын эсрэг мэдэгдэл, эсэргүүцэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр олон улсын зүгээс буруушааж байна.
Эх сурвалж: Aljazeera