Элон Маск анхны Neuralink утасгүй тархины чипээ хүнд суулгаснаа зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск анхны Neuralink утасгүй тархины чипээ хүнд суулгаснаа зарлалаа

Neuralink logo displayed on mobil with founder Elon Musk seen on screen in the background, in Brussels on 4 December 2022.

/2024.01.30/: Технологийн тэрбумтан Илон Маск өөрийн Neuralink компани утасгүй тархины чипийнхээ нэгийг анх удаа хүнд суулгасан гэж мэдэгдэв.

Эхний үр дүнд нейроны огцом өсөлт эсвэл мэдрэлийн импульс илэрсэн бөгөөд өвчтөн сайн эдгэрч байгаа аж.

Компанийн зорилго нь хүний тархийг компьютерт холбох явдал бөгөөд мэдрэлийн нарийн төвөгтэй өвчнийг эмчлэхэд туслах зорилготой юм.

Neuralink компаний хэд хэдэн өрсөлдөгч компаниуд ижил төстэй төхөөрөмжийг суулгасан байна.

Ноён Маскийн компанид чипийг хүн дээр турших зөвшөөрлийг өнгөрсөн тавдугаар сард FDA-ээс олгосон юм.

Энэхүү чипийг "хөдөлгөөнийг" хянадаг тархины хэсэг дээр хүний үснээс нарийн ширхэгтэй 64 уян утасыг мэс заслын аргаар робот ашиглаж суулгадаг байна.

Чип нь утасгүй цэнэглэх боломжтой батерейгаар ажилладаг бөгөөд утаснуудын тусламжтайгаар туршилтын суулгацад тархины дохиог бичин дамжуулж, тухайн хүн хэрхэн хөдлөхийг зорьж буйг програм руу дамжуулах боломжийг олгодог гэж тус компани мэдэгдэв.

Ноён Маск X дээр нийтлэхдээ Neuralink-ийн уг бүтээгдэхүүнийг Telepathy гэж нэрлэнэ гэжээ.

Түүний хэлснээр телепати нь "таны утас, компьютер, мөн тэдгээрээр дамжуулан бараг бүх төхөөрөмжийг зүгээр л бодлоороо удирдах" боломжийг олгох аж.

"Эхний хэрэглэгчид нь гар хөлөө алдсан хүмүүс байх болно" гэв.

Эх сурвалж: CNN

Шинээр ирсэн автобуснуудыг төлбөртэй ашиглуулах гэрээ байгууллаа
Шинээр ирсэн автобуснуудыг төлбөртэй ашиглуулах гэрээ байгууллаа
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.