/2024.01.30/: ОХУ-ын уран гулгагч Камила Валиеватай холбоотой олон жил үргэлжилсэн допингийн түүх өчигдөр түүний тоглох эрхийг дөрвөн жилээр хассанаар дууслаа.
Швейцарийн Спортын арбитрын шүүх (CAS) мэдэгдэлдээ, Валиевагаас 2022 онд Бээжинд болсон өвлийн олимпийн наадмын өмнө авсан шинжилгээнээс допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь тогтоогдсон гэж мэдэгджээ.
Валиева 15 настай байхдаа тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлдэг зүрхний эм болох триметазидиныг хэрэглэж байсан нь тогтоогдсон байна.
Швейцарийн байгууллага энэхүү хоригт Валиевагийн эерэг сорил гаргаснаас хойш авсан "бүх тэмцээний үр дүнг хасах" заалт мөн нэмэгдсэн гэж мэдэгджээ.
"Валиевагийн 2022 оны Бээжингийн Олимпийн наадамд оролцож авсан оноо нь энэхүү шийдвэрээр хасагдсан бөгөөд ОУСБ медалийг зохих ёсоор хуваарилахад шаардлагатай техникийн үйл явцыг яаралтай зохицуулах шаардлагатай" гэж АНУ-ын Допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх захирал Травис Тайгарт хэлэв.
АНУ-ын Олимп, Паралимпийн Хорооны (USOPC) Гүйцэтгэх захирал Сара Хиршланд энэ шийдвэр нь "АНУ-ын багийн тамирчдад төдийгүй дэлхий даяар шударгаар хичээллэж, цэвэр спортыг дэмжигч тамирчдын хувьд чухал ялалт" гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN