13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2024 оны 01 дүгээр сарын 13-наас 2024 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Эх сурвалж: УЦУОШГ

ОБЕГ-т хэрэгжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа
ОБЕГ-т хэрэгжих төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.