Сербид сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал ширүүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сербид сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал ширүүслээ

Serbian police fire tear gas against protesters who try to break into Belgrade City Hall. Photo: 24 December 2023

/2023.12.25/: Сербид өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийг луйвар орсон хэмээн эсэргүүцсэн иргэдийг тараахын тулд Белградын цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Хотын захиргааны гадаа цугларсан хүмүүсийн зарим нь цонхыг нь хагалж, хүчээр дотогш орохыг оролдсоны дараа цагдаа нар жагсаалыг тараах арга хэмжээ авч эхэлжээ.

Ням гарагт цагдаа нарыг хэт их хүч хэрэглэсэн гэж сөрөг хүчний идэвхтнүүд мэдэгдэв. Тэд эрх баригч нам ялсан сонгуулийг засгийн газар будилуулсан гэж үзэж байгаа юм.

Ногоон зүүн фронтын удирдагч Радомир Лазовичийн хэлснээр офицерууд түүнийг болон бусад хэд хэдэн хүнийг бороохойгоор зодсон гэв.

Өнгөрсөн долоо хоногт болсон улс, орон нутгийн сонгуулиас хойш орой болгон тайван жагсаал болсоор байгаа юм.

Protesters in Belgrade wave their mobile phone flashlights. Photo: 24 December 2023

Жагсагчид засгийн газар Белград хотын сонгуульд санал авахын тулд олон мянган хүнийг автобусаар цуглуулж хуурамч дүн гаргасан гээд санал хураалтыг дахин явуулахыг хүсчээ.

Эх сурвалж: ВВС

“УБЦТС“ ТӨХК  нэмэлт дугааруудыг ажиллуулаагүй
“УБЦТС“ ТӨХК нэмэлт дугааруудыг ажиллуулаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.