Б.Энхбаяр: Шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хорио байхгүй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хорио байхгүй болно

/2023.10.18/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр,

"Монгол Улсын Ерөнхий сайд авлигатай эвлэрэхгүй бөгөөд Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах асуудлаар өнгөрсөн оны сүүлээр УИХ-д нэн яаралтай горимоор хуулийн төсөл өргөн барьж батлуулсан. Ингэснээр улстөрд нөлөө бүхий этгээдийн холбогдсон авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй, улстөрд нөлөө бүхий этгээд хээл хахууль авах гэмт хэрэг үйлдвэл бүх насаар хүртэл хорих ял шийтгэнэ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй гэдэг хууль батлагдсан.

Энэ асуудал үргэлжилж өнөөдөр УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх гэж байна. Энд бүх төрлийн авлига албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс ял оноогдож хорих ял эдлэж байгаа этгээдийг хугацаанаас өмнө болон магадлангаар оруулахгүй гэдэг дахин ял шийтгэлийн бодлогыг чангатгах хуулийн төслийг оруулж ирсэн.

Энэ хүрээнд өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол агуулга нь МУ-ын Үндсэн хуульд зааснаар 16-р зүйлийн 14-т Хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хэнийг ч хуульд зааснаас гадуур нэгжих, баривчлах, мөрдөн мөшгих, эрх чөлөөнд нь халдахыг хориглосон байдаг. Өнгөрсөн онд НҮБ-ын Дур зоргоор баривчлахын эсрэг ОУ-ын шинжээчид МУ-д ажилласан. Эдгээр шинжээчид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсад шүүхээс гадуурх баривчилгаа 98-99 хувьтай байна гэдэг ноцтой дүгнэлт хийсэн. Үүнээс болж МУ-д хүний эрхийн асар их зөрчилтэй юм байна гэдэг ойлголт ОУ-д түгсэн. Бид НҮБ-аас өгсөн зөвлөмж үнэхээр үнэн эсэх дээр судалгаа хийж үзлээ. Судалгаанаас дээрх асуудалд хэд хэдэн хууль зүйн асуудлууд нөлөөлж байна гэж үзлээ.

Нэдүгээрт, Шүүхийн зөвшөөрөлгүй хийгддэг хойшлуулшгүй баривчилгаа манай улсын эрүүгийн процессийн хуулиар 48 цаг байгаа. Энэ 48 цагийн хугацаанд саатуулагдаж байгаа тохиолдол эргээд шүүхээр орж хянагдаж, баталгаажиж байна уу гэдэг асуудал байна. Үүнийг судлаад үзэхэд энэхүү баривчилгаа нь шүүхээр маш бага ордог нь илэрсэн. 20 гаруй хувь нь дахиж шүүхээр ороод бусдыг нь суллачихдаг юм байна. Тийм учраас хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой Эрүүгийн хуулийг бүхэлд нь авч үзсэн цогц өөрчлөлтийг хийхээр болсон. Сүүлийн 8 жилд манай улсад 150,500 хүнийг гэмт хэрэгт холбогдуулж шалгасан байна. Эдгээр хүмүүсийн 9 гаруй хувь нь хойшлуулшгүйгээр баривчлагдаж байжээ.

Намайг дэд сайд байхад хойшлуулшгүй ажиллагаар баригдсан хүний хэд нь гэм буруутай болж шүүхээр шийдэгддэг вэ гэх судалгаа явуулахад 5 хүний 1 нь шүүх рүү шилжээд үлдсэн 4 нь буюу гэм буруугүй хүнийг цагдан хорьж байсан гэх судалгаа дүн гарч байсан.

Харин 2017 онд хийсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд одоо цагдан хоригдсон 5 хүний 4 нь шүүх рүү шилждэг болсон буюу цагдан хоригдсон хүний тоо багасч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг л цагдан хорьдог болсон байна.

Одоо бидний оруулах шинэ өөрчлөлтөөр цагдан хорих үндэслэлийг тодорхой болгох гэж байна.

Хоёрдугаарт, Шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хорио байхгүй болно. Аливаа төрлийн хүний халдашгүй эрхэд халдаж, хойшлуулшгүйгээр баривчилж байгаа бүх төрлийн ажиллагаа шүүхийн хяналтад оруулах гэдэг зарчмийн өөрчлөлтийг оруулж байгаа гэдгээрээ онцлог болж байна гэв.

УНТЭ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын нэгдсэн эмнэлэгтэй хамтарна
УНТЭ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын нэгдсэн эмнэлэгтэй хамтарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.