NASA-ийн дэлхийд ирсэн дээжээс ус илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NASA-ийн дэлхийд ирсэн дээжээс ус илэрчээ

A detailed particle analysis revealed carbonate minerals, which look like stars in the image on the right, and organic matter.

/2023.10.12/: НАСА-ийн хөөргөсөн капсул астероидоос дээж авч чадсан капсул дэлхийд газардсан.

Уг капсул хэдий хэмжээний дээж авсан эсэх, дээжинд ямар молекулууд агуулагдаж байгаа бол гэсэн асуултуудын хариулт тодорхой болсон талаар CNN агентлагийн мэдээг орчуулан хүргэж байна.

Уг капсулаас авсан чулуулаг, шороо нь ус болон их хэмжээний нүүрстөрөгч агуулсан байгаа талаар НАСА-гийн администратор Билл Нелсон хэлсэнээс харахад астероидууд дэлхий дээр амьдралын эх үүсвэрийг бий болгосон байж магадгүй гэж таамаглаж байна.

Мэрилэнд мужийн Гринбелт дэх НАСА-гийн Goddard сансрын нислэгийн төвийн OSIRIS-REx төслийн эрдэмтэн доктор Жейсон Дворкин хэлэхдээ, "Уг дээжийн жингийн бараг 5 хувь нь нүүрстөрөгч бөгөөд энэ нь астероид дээр байж болох хамгийн өндөр нүүрстөрөгчийн хэмжээ юм. Бидний олж авсан дээжийн хэмжээ 60 граммаас хол давсан нь дэлхий дээр авчирсан хамгийн том нүүрстөрөгчөөр баялаг астероидын дээж боллоо.

Нүүрстөрөгч ба усны молекулууд нь бидний хайж олохыг хүссэн материал юм. Эдгээр нь манай гарагийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн тэд амьдралыг үүсгэж болох элементүүдийн гарал үүслийг тодорхойлоход туслах болно" гэв.

A view of the outside of the OSIRIS-REx sample collector shows material from asteroid Bennu that can be seen on the middle right. Scientists have found evidence of both carbon and water in initial analysis of this material. The bulk of the sample is located inside.

2020 оны аравдугаар сард НАСА-гийн OSIRIS-REx судалгааны багийнхан дэлхийд ойрхон орших 4.5 тэрбум жилийн настай Бенну астероидоос цуглуулсан дээж есдүгээр сарын 24-нд сансрын хөлгөөс бууж Ютагийн цөлд капсул хэлбэрээр дэлхийд газардсан юм.

Энэхүү шинжилгээний үр дүн болон дээжийн анхны харагдах байдлыг лхагва гарагт Хьюстон дахь Жонсон сансрын төвөөс НАСА-гийн шууд нэвтрүүлгийн үеэр хуваалцсан байна. Энэ нь дэлхийд буцаж ирсэн астероидын хамгийн том дээж юм.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд шинжлэх ухааны баг зарим чулуулаг, тоос шороог сканнердах электрон микроскоп ашиглан шинжилж, хэт улаан туяаны хэмжилт хийж, химийн элементийн шинжилгээ хийсэн. OSIRIS-REx-ийн гол судлаач Данте Лауретта хэлэхдээ, тэд рентген туяа ашиглан аль нэг бөөмийн найрлагыг нь илчлэхийн тулд 3D загварыг бүтээж, нүүрстөрөгч болон усны агууламж бүхий "шинжлэх ухааны эрдэнэс"-ийг илрүүлсэн.

Тус багийнхан ус агуулсан шаварлаг эрдсүүдийг илрүүлж, тоосонцрын нарийвчилсан зургийг хуваалцжээ.

The initial analysis revealed some of the different elements contained in the Bennu asteroid sample.

Аризонагийн Режентсийн их сургуулийн Гаригийн шинжлэх ухааны профессор Лауретта "Бид ингэж л ус дэлхийд ирсэн гэж бодож байна. Дэлхий бол амьдрахад тохиромжтой ертөнц, бид далай, нуур, гол мөрөн, бороотой байгаагийн шалтгаан нь эдгээр шаварлаг ашигт малтмал 4 тэрбум жилийн өмнө дэлхий дээр бууж, манай дэлхийг амьдрах боломжтой болгосон явдал юм. Тиймээс бид ус хатуу материалд хэрхэн шингэсэн болохыг харж байна. Шинжилгээгээр мөн гаригуудын хувьсал, биологийн чухал элемент болох сульфидын эрдэс, соронзон оронтой урвалд ордог магнетит хэмээх төмрийн ислийн эрдэс ба органик хувьсалд чухал ач холбогдолтой бусад эрдэс бодис илэрсэн гэж Лауретта хэлэв.

Эх сурвалж: CNN

Дэлхийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Баярмаа хүрэл медаль хүртлээ  ​
Дэлхийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс Н.Баярмаа хүрэл медаль хүртлээ ​
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.