/2023.09.25/: Бага гаригийн гадаргаас цуглуулсан хамгийн том хөрсний дээжийг тээсэн НАСА-гийн сансар огторгуйн капсул долоон жилийн дараа Ютагийн цөлд газардлаа.
Авчирсан дээжийг даваа гарагт Хьюстон дахь НАСА-гийн Жонсон сансрын төвд байрлах лабораторид илгээх аж. Уг барилгад хагас зуу гаруй жилийн өмнө Аполло сансрын нисгэгчдийн цуглуулсан сарны 400 кг чулуунууд аль хэдийн хадгалагдаж байдаг аж.
Эрдэмтэд капсулд Бенну гэгддэг нүүрстөрөгчөөр баялаг астероидын нуранги багадаа нэг аяга байгаа гэж тооцоолж байгаа ч савыг онгойлгох хүртэл хэдий хэмжээтэй байгааг тодорхой мэдэх боломжгүй байна.
Астероидын дээжийг буцаан авчирсан цорын ганц орон болох Япон орон нь хоёр удаа илгээсний дүнд нэг цайны халбага дээж цуглуулжээ.
Төслийн ахлах эрдэмтэн, Аризонагийн их сургуулийн Данте Лауретта дээжийг Техас руу дагалдан явах бөгөөд ойрын хоёр хоногт Хьюстонд уг капсул нээгдэнэ.
OSIRIS-REx нь гурван жилийн өмнө сорьцоо 1999 онд анх нээсэн Бенну хэмээх жижиг астероидоос цуглуулсан байна.
Бенну нь нуранги овоолго шиг сул чулуулгийн цуглуулгаас бүрддэг гэж үздэг. Энэ нь 500 метр хэмжээтэй бөгөөд 66 сая жилийн өмнө дэлхийг мөргөж, үлэг гүрвэлүүдийг устгаж байсан Чиксулуб астероидтой харьцуулахад арай том бас урт юм.
Бусад астероидын нэгэн адил Бенну бол нарны аймгийн эртний үеийн дурсгал юм. 4.5 тэрбум жилийн өмнө үүссэнээс хойш түүний өнөөгийн химийн найрлага, эрдэс нь бараг өөрчлөгдөөгүй тул дэлхий гэх мэт чулуурхаг гарагуудын үүсэл хөгжлийн талаар үнэ цэнэтэй баримтуудыг агуулдаг аж.
Эх сурвалж: Aljazeera