Нөөц үүссэнээр дотоодын шатахууны үнэ буурна гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөц үүссэнээр дотоодын шатахууны үнэ буурна гэж үзжээ

/2023.09.22/: Орос улс дотоодын шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортод “түр хязгаарлалт” тогтоосон гэж тус улсын засгийн газар өчигдөр мэдэгдэв.

"Түр зуурын хязгаарлалт нь шатахууны зах зээлийг дүүргэж, улмаар хэрэглэгчдийн үнийг бууруулна" гэж ОХУ-ын Сайд нарын танхимын мэдэгдэлд дурджээ.

Ерөнхий сайд Михаил Мишустиний гарын үсэг зурсан зарлиг пүрэв гарагт хүчин төгөлдөр болох бөгөөд дуусах огноог заагаагүй байна.

Уг зарлигт ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд Москвагийн холбоотон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ)-д хязгаарлалтын талаар мэдээлэхийг даалгасан байна.

Москвагийн тэргүүлдэг ЕАЭБ-д ОХУ-аас эрчим хүчний хамааралтай Беларусь, Армен, Киргизстан, мөн байгалийн нөөцөөр баялаг Казахстан зэрэг Оросын хөршүүд багтдаг.

ОХУ-ын шатахууны зах зээлийг тогтворжуулах өмнөх алхмууд нь түүхий эдийн биржид заавал нийлүүлэх хий, дизель түлшний хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн шатахууны худалдан авалтад хяналт тавьж, "хэмжээг цаг тухайд нь тохируулах" зэрэг багтсан гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев энэ сарын эхээр ургац хураалтын улиралд "гамшгаас" зайлсхийхийн тулд түлшний бүтээгдэхүүний экспортыг түр хугацаагаар хориглохыг санал болгов.

Пүрэв гарагийн үдээс хойш уг мэдэгдлийн дараа Оросын түүхий эдийн бирж дээр бензин, дизель түлшний бөөний үнэ 6 хүртэл хувиар буурсан байна.

Эх сурвалж: Moscowtimes

Тяньжин боомтоос манай улс руу чиглэх ачааг эхэнд нь оруулдаг болно
Тяньжин боомтоос манай улс руу чиглэх ачааг эхэнд нь оруулдаг болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.