Хутгатай этгээд хоёр хүн хутгалаад зугтсаныг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутгатай этгээд хоёр хүн хутгалаад зугтсаныг баривчилжээ

/2023.09.20/: Өчигдөр цахим орчинд нэгэн иргэн бусад руу хутга барин хөөж байгаа бичлэг цацагдсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

"Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь 4 удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна" гэлээ.

Эх сурвалж: ЦЕГ

Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.