/2023.09.14/: Хүмүүс хүүхэддээ үнэтэй гар утас, ээмэг зүүлт авч өгснөөр хүүхдээ аюултай байдалд орох нөхцөлийг бүрдүүлсээр байна.
Үнэт эдлэл, гар утсыг авах гэсэн гэмт этгээдүүд тухайн хүүхдийн биед халдах, гэмтээх эрсдэлтэй юм.
Тэгвэл өчигдөор цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 13 настай, эмэгтэй хүүхдийг орцондоо лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдаж, “I phone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.