/2023.09.12/: Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг чиглэлд автомашины түгжрэл шүдний өвчин болсон.
Тэгвэл саяхан нийтийн тээврийн зорчих хугацааг түгжрэлгүй байлгах үүднээс тус дүүргийн зарим хэсгийн нэгдүгээр эгнээг зөвхөн автобус зорчих боломжтой болгон өөрчилсөн.
Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “НИСЭХ-ЯАРМАГ-120 МЯНГАТ”- чиглэлийг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэлжээ.
Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлэх аж.
Мөн Ч:56 “АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-БУЯНТ-УХАА 2 ХОРООЛОЛ-120 МЯНГАТ” чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр 5 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна.
Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчино уу.
Эх сурвалж: УБХАЗТБҮХ