Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн нээгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайландын нийслэл Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн нээгдэнэ

/2023.09.07/: Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит, АНУ дахь Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Бямбадорж нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий.

Тэдний нэг нь Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит бөгөөд тэрээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.

Түүний үзэсгэлэнд 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан үзэсгэлэн”-гээ толилуулсан “Маск” ТББ-ын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач Н.Ганхуяг мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа бөгөөд “Макс үзэсгэлэн”-гээ мөн хамтран толилуулахаар бэлтгэж байгааг онцлов.

May be an image of 7 people, temple and text that says 'KHUREE TSAM MONGOLIA MASK The Cultural Envoy of Mongolia Mission'

2023 оны аравдугаар сарын 24-нд Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн нээлтээ хийж бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир энэ үеэр Welcome to Mongolia арга хэмжээг сурталчлах, Монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр салбарын яамнаас хамтран ажиллах боломжтой.

“Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: БОАЖЯ

Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно
Шилдэг стартап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгоно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.