/2023.09.05/: Өнөөдөр цахим орчинд нэгэн эмэгтэйн бага насны хоёр хүүхдийг дагуулж явж байхдаа баригдсан хэмээн нэгэн эмэгтэй дүрс бичлэг цахим орчинд тархсан.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Иймд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгаж байна.
Үүнтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.