Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг хувийн хэвшилд шилжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг хувийн хэвшилд шилжүүлж байна

Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр болж УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр дараах мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр:

-Манай албанаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх 2024 онд 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа.

Тодруулбал,

  • зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлт 95 хувь,
  • ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт 99 хувь,
  • нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, арчлалт, засвар үйлчилгээ 100 хувь,
  • хот тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний замын ажил 94,
  • нийтийн бие засах газрын үйлчилгээ 84 хувьтай хувийн хэвшилд шилжээд байна.

Аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр байгууллагуудад хөрөнгө оруулалтын зээл авах, боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг үр дүн гарсан хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат:

-Багануур дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажлын явцын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Багануур дүүрэгт захиалагчийн хяналт тавьж байгаа 15 ажил бий. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажил. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Ажлын явц 30 хувьтай байна. Угсралтын ажил эхэлсэн. Аравдугаар сард багтаан ажлыг дуусгахаар төлөвлөж байна гэв.

Эх сурвалж: НЗДТГ

Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд
Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.