С.БЯМБАЦОГТ: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.БЯМБАЦОГТ: Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе

/2023.09.05/: Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсанаар Драгон автовокзалыг нүүлгэх шийдвэрийн талаар цахим орчинд иргэд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа.

Тэгвэл ЗТХ-ийн сайдыг Номин холдингийн захирал найздаа орлого оруулахын тулд Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг нүүлгэсэн гэх утга бүхий мэдээлэл саяхан цацагдсан.

Үүний хариуд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хаягаараа дамжуулан дараах мэдэгдлийг хүргэжээ.

Тэрээр,

"Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой.

Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.

Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.

Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.