/2023.09.04/: Хайкуй хар салхи Тайванийг дайран өнгөрсний улмаас 44 хүн гэмтэж, хэдэн арван мянган айл цахилгаангүй болсон талаар албаныхан мэдэгдэв.
Шуурга 15:40 цагийн орчимд зүүн өмнөд эргийн Дунхэ суурингийн дагуу газардаж эхэлсэн бөгөөд 22 цагийн орчимд намдсан байна.
Тайванийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр 11 хот, мужид 7113 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Төрийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч Taipower компанийн мэдээлснээр орон нутгийн цагаар 22:00 цагийн байдлаар 48,506 өрх цахилгаангүй байна.
Далайд хүрэхээс өмнө шуурга цагт 155 км хүртэл салхилж байсан гэж цаг уурын товчоо мэдээлэв. Шуурганы улмаас Нийслэл Тайбэй хотод аадар бороо оржээ.
Хайкуй бол Тайванийг дөрвөн жилийн дараа дайран өнгөрч буй анхны хар салхи юм.
Тайваньтай хөрш зэргэлдээ Хонконгод Саола хэмээх хар салхины улмаас 86 хүн бэртэж гэмтсэн байна.
Эх сурвалж: CNN