Пап Францисктай уулзахдаа өмсөх хувцасны код: ХАР ӨНГӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пап Францисктай уулзахдаа өмсөх хувцасны код: ХАР ӨНГӨ

/2023.9.2/ Гэгээн Ширээт улсын тэргүүн, католик шашны Пап ламтай уулзахаар болсон уу? Түүнтэй уулзахын тулд юу өмсөх вэ?

Пап ламтай уулзахдаа өмсөх хувцасны тусгай код бий. Түүнтэй уулзахдаа хар өнгийн хувцас өмсөх ёстой.

Олон өнгөнөөс сонголт хийх өмсөх хэрэгтэй болдог эмэгтэйчүүдэд энэ илүү хамаатай. 2017 онд Камила Пап Францисктай уулзахдаа цагаан даашинз өмссөний учир багагүй хэл ам "тарьж" байв. Тиймээс Ватиканы хэвлэлийн төлөөлөгч "Орчин цагт олон зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс бид заавал хувцасны кодыг дагасан эсэхэд хатуу шүүмжлэлтэй хандахгүй" хэмээн тайлбар өгч байжээ.

Паптай уулзахдаа цагаан даашинз өмсөх эрхийг зөвхөн католик шашинтай улс орнуудын гүнж, хатдад зөвшөөрдөг.

Энэ ердөө 7 хүн байх бөгөөд энэ дэлхий дээр Паптай уулзахдаа цагаан даашинз өмсөж болох тэдгээр долоон хүний тоонд Испани, Бельгийн хатад, Люксембург, Монако, Неаполийн гүнж нар юм.

Бусад ямар ч хүн, төрийн тэргүүн, эрхэм хатагтай, супер од байсан ч Паптай уулзахдаа хар өнгийн даашинз өмсөх нь хүндэтгэлийн илэрхийлэл болдог байна.

Пап  Францис: Дэлхийн дахин Монгол Улсаас суралцах зүйл их
Пап Францис: Дэлхийн дахин Монгол Улсаас суралцах зүйл их
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.