/2023.09.01/: Саяхан Улаанбаатар хотод тарваган тахалын нэг тохиолдол бүртгэгдсэн. Азаар хүний амь нас эрсдээгүй өнгөрсөн.
Мөн Говь-Алтай аймагт тарваган тахалын тохиолдол бүртгэгдсэн нь өчигдөр орой шинжилгээгээр батлагдсан.
Тэгвэл тарваган тахал ийм ихээр гарч байгаа үед нийслэл хот руу тарваганы махыг ихээр нь оруулах гэсэн тохиолдол гарсан байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х нь 35 ... УНҮ улсын дугаартай автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, Экологийн цагдаа шалган ажиллаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирсэнийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, материалжуулан тус тус шалгаж байна.
Эх сурвалж: НОБГ