/2023.9.1/ Долоон настай хүү сургуулийнхаа эхний өдөр гудамжинд ганцаараа алхсаар гэртээ очсон байжээ.
Энэ үйл явдал АНУ-ын Гладис нүүн дунд сургуульд болсон байна. Хүү хоолны цагаараа ганцаараа сургуулиа орхин гадагш гарсан байжээ.
Өглөө 11 цагийн үед сургуулиас нь хүүг хичээлдээ орж ирээгүй талаар эцэг эхэд нь мэдээлж, гэр бүлийнхэн нь өдрийн 1.30 цагийн үед гэртээ очтол хүү нь хаалгаа тогшоод зогсож байж.
Хүүгийн ээж Кэйтлин Кэмп "Хүүд маань юу ч тохиолдож болох байлаа. Энэ бол сургуулийн хариуцлагагүй байдал бөгөөд хүүхдийг маань хайхралгүй орхисных" гэж гомдолложээ.
Харин сургуулийн захиргааны зүгээс хүү хоолоо идсэний дараа тоглоомын талбайд байхдаа сургуулийг орхисон байж магад гэжээ. Хүүд сургуулиа орхин гадагш гарч болохгүй талаар анхааруулсан бол эцэг, эх нь сургуулийн зөвлөлд гомдол гаргаж, цаашид ийм хариуцлагагүй зүйл гаргахгүй байхад анхаарна гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: msn.com