/2023.09.01/: Холимог тулааны спортоор хичээллэгч Жалам хар болон Г.Чинзориг нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн, тамхи татаж, зүй бус үг хэллэг ашиглан ярилцаж буйгаа цахим орчинд нийтэлсэн.
Тэгвэл тэдний энэхүү үйлдлийн талаар Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ.
Энэхүү мэдэгдэлд:
Жалам хар, Г.Чинзориг хоёрын хувьд MGL-1 FC холбооны 2017 онд хийсэн Мастер тулаанч реалети шоунд орж тулалдаж байсан нь үнэн болно .
Бие хамгаалах урлагын ямар нэг нь төрлөөр хичээллэж байгаагүй нь ёс суртахууны дэг журмыг ойлгоогүй өөрсдийгөө цахим ертөнцөд нэрд гаргахын хүслэнд автагдсан залуус гэж харагдлаа.
Хоёр залуугын Олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглан лайв хийсэн үг үйлдэл нь тулааны урлагийг шимтэн сонирхож байгаа хүүхэд залуусд маш буруу үлгэр дуурайлал болж харагдсанд нь туулийн их харамсаж байна.
Хүүхэд залуус тус лайв-ыг үзэн дуурайж архи тамхи хэрэглэх, элдэв хараал хэлэх нь харилцааны хэвийн зүйл юм байна гэж ойлгогдохоор харагдуулж байгаа нь тулааны урлаг сонирхогч тулаанчдын нэр хүндийг унагасан үйлдэл боллоо.
Бүх төрлийн тулааны урлаг нь ямар ч хүчирхийлэгч бэлддэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Тулааны урлагийн бусад Холбоод болон багш нар энэ хоёр ёс зүйгүй аашлагчдыг тэмцээндээ оруулах, тэдний зохион байгуулж буй тулааны тэмцээнд тамирчдаа оролцуулахгүй байхыг уриалж байна.
Зохион байгуулж буй тэмцээнийг нь дэмжиж оролцсон тамирчдыг MGL-1 Championship Холбооны тэмцээн болон бусад арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Тулааны Шилдэг Тамирчдын холбооны удирдах зөвлөл гэжээ.
Эх сурвалж: MGL-1 FC холбоо