Хуруугаа хөхөх нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуруугаа хөхөх нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ?

Learn why thumb sucking is common among kids. | BabyCenter

Хүүхэд бүр л нярай байхдаа хуруугаа хөхөх, амандаа хийх үйлдлийг хийдэг. Харин ингэж хийх нь сайн муу гээд олон талын төөрөгдүүлсэн мэдээлэл цахим орчноор дүүрэн байдаг. Тэгвэл таны мэдлэгт нэмэр болох үүднээс мэргэжлийн эмчийн тайлбар, зөвлөгөөг хүргэж байна

Хуруу хөхөх 5 давуу талыг тайлбарлья

Ихэнхдээ төрсний дараа 6-8 долоо хоног хүрмэгцээ гар, хуруугаа амандаа хийх үйлдэл хийж эхэлдэг.

Энэ нь таны хүүхдийн гарны том булчингууд зөв хөгжиж байгааг илтгэх ба цаашдаа гарын нарийвчилсан хөдөлгөөнүүд сайжрах суурийг тавьж өгдөг. Мөн хүүхдэд амаараа ертөнцийг танин мэдэрч, судлах боломжийг олгодог!

Эрхий хуруугаа хөхөх нь эрүүл мэндэд тустай

Хуруугаа хөхөх нь нялх хүүхдийн эрүүл мэндэд тустай болохыг харуулсан зарим судалгаа байдаг. Жишээлбэл, ямар нэг зүйлийг хөхөх нь таны хүүхдийн хоол боловсруулахад тусалдаг гэдгийг та мэдэх үү?

Сорох нь шүлсний үйлдвэрлэлийг ихэсгэдэг (хоол боловсруулах үйл явцыг хурдасгахад тусалдаг) төдийгүй таны хүүхдийн гэдсэнд хоол боловсруулах ферментийг ялгаруулдаг. Ингэснээр хүүхдийн гэдэс тайвширхад тусална!

Мөн хуруугаа хөхөх нь таны хүүхдийн дархлааг бага зэрэг нэмэгдүүлж харшил, астма тусах магадлалыг бууруулдаг болно. Тэдний гарт буй бактерууд нь /цөөн тооны/ гэдэсний эрүүл бактери үүсэхэд тусална. Таны хүүхдийн амьдралын эхний хэдэн сар бол гэдэсний микробиомыг төлөвшүүлэх үе юм. Мөн бичил биетэнд өртөх нь хоол хүнс болон агаараар дамждаг харшил үүсгэгчдэд мэдрэмтгий байдлыг бууруулдаг.

Шим тэжээл авахгүй ч хүүхдэд хөхөх хэрэгцээ байдаг

Хүүхэд бүрт 6 сар хүртэл хадгалагддаг рефлекс бол хайх рефлекс юм. Энэ нь хүүхэд хоол хүнсээ байгалийн зөн совингоороо хайж чадаж буйн илэрхийлэл юм.

Хөхөнд сүүгүй болсны дараа ч хүүхэд тань таныг зүгээр л соосог болгон ашиглаж байгаа юм шиг санагдаж байсан уу? Энэ нь тэдний шим тэжээлгүй ч хөхөх хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм.

Хэрэв таны хүүхэдхөхөө биш эрхий хуруугаараа энэ хөхөх хэрэгцээгээ хангах арга олсон бол энэ нь ялалт болно!

Эрхий хуруугаа хөхөх нь таны хүүхэд өөрийгөө тайвшруулахад тусална

Таны хүүхдийн бие даан унтах тулгын чулуу нь унтахынхаа өмнө өөрийгөө тайвшруулж сурах явдал юм. Нялх хүүхдэд өөрийгөө тайвшруулах найдвартай аргууд байдаг бөгөөд эдгээрийн нэг нь хуруу эсвэл нударгаа хөхөх юм. Энэ нь таны хүүхдэд илүү аюулгүй байдлыг мэдрэхэд тусалдаг.

Хүүхэд эрхий хуруугаа алддаггүй

Зарим эцэг, эхчүүд хуруу хөхөх нь бохир тул оронд нь ариутгасан соосог хөхүүлэхийг сонгодог. Гэвч соосог нь унтаж байх үед унаснаас хүүхэд сэрэх эсвэл соосгоо дарж хэвтэснээр холгох,өвтгөх эрсдэл үүсгэж болзошгүй.

Эрхий хуруугаа хөхөх нь шүдлэлтийн зовиурыг намдаахад тустай

Шүдлэх нь хүүхдэд их зовиуртай учир уйлалтын гол шалтгаан болдог. Хүүхэд 1 нас хүртлээ шүд гарч ирэх бүрийн зовиурыг илүү тод мэдэрч байдаг.Энэ зовиур гэдэг нь шүдлэх үед буйл нь үрэвсэж, өвдөж, загатнахыг хэлдэг. Зажлах, хөхөх нь энэ таагүй мэдрэмжийг багасгаж чадна.

Хаздаг тоглоом, хүзүүний зүүлт гэх мэт нь зөв арга боловч унтах үед нь хийх боломжгүй.

Хуруугаа хөхөж буй хүүхдийг өлгийдөх

Хэрэв хүүхэд өлгийдүүлж тайван унтдаг ба хуруугаа хөхөж эхэлсэн бол та хүүхдийнхээ өлгийдөх аргыг өөрчилж болно гэсэн дохио. Энэ үед 2 гарыг ил гаргаж өлгийдвөл таны хүүхдийг тайван унтахад тусална.

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.