Т.Аюурсайханыг ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайханыг ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?

/2023.8.30/ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан энэ оны хоёрдугаар сард нүүрсний гэх хэрэгт холбоотой гэх мэдээлэл цацагдсан юм.

Эргэн санацгаая.

Авлигатай тэмцэх газраас нүүрсний гэх хэрэгт улстөрчдийг холбогдуулан шалгаж, давуу байдал олгосон гэх хэргийг прокурорт шилжүүлсэн. Тэдгээрийн нэг нь Т.Аюурсайхан байв. Прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл заалтаар түүнийг буруутгасан юм. Энэ нь "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэдэг заалт буюу:

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Улмаар гуравдугаар сарын 30-ны өдөр Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ хүлээн авсан юм.

Гэвч өнгөрөгч 2022 оноос хойш Т.Аюурсайхан "Би Эрдэнэс Таван толгой компаниас нэг ч шанага нүүрс аваагүй. Гэм буруугүй" хэмээн өнөөдрийг хүртэл ярьсаар яваа.

Наймдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Т.Аюурсайханд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ удаад АТГ-аас дээрхтэй адил өндөр албан тушаал эрхэлж байхдаа бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгасан юм. Мөн нэмээд "Худал мэдүүлэг өгсөн" гэж буруутгах болсноо мэдээлсэн билээ.

Ингээд өнөөдөр шүүх хурал болох байсан ч есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Сангийн яаманд хүлээлгэн өгөв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Сангийн яаманд хүлээлгэн өгөв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.